“Ховд Эко” цемент үйлдвэрийн ажилчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлалаа.

2024/03/18
“Ховд Эко” цемент үйлдвэрийн ажилчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлалаа.

"Ховд эко" цемент үйлдвэрийн нийт ажилчид хандив цуглуулж хаваржилт хүндэрч байгаа сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.

Ховд эко цемент үйлдвэрийн хамт олон жил бүр нийгэмд тустай ажил зохион байгуулсаар ирсэн байна.

Энэ жилийн тухайд хаваржилт хүндэрч байгаа сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх “малчдадаа тусалъя”сайн дурын аян өрнүүлж нийт ажилчдынхаа дунд хандив цуглуулан 900 ширхэг пресс өвс,285 тонн тэжээл авсан байна.

Манай сурвалжлах багийг "Ховд эко" цемент үйлдвэрт очиход өвс,тэжээл ачсан машинууд хаваржилт хүндэрч байгаа сумд руу тээвэр хийж байсан юм.

Мөн өнгөрсөн жилийн тухайд Ховд аймгийн ерөнхий боловсролын 2-р дугаар сургуулийн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулан өгч байжээ. 

“Ховд Эко” цемент үйлдвэрийн ажилчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлалаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх