Газрын өргөдлөө асууж орсон Л.Отгонцоож газрын албанаас хөөгдөөд гарчээ.

2024/03/19
Газрын өргөдлөө асууж орсон Л.Отгонцоож газрын албанаас хөөгдөөд гарчээ.

2021 онд Газрын албанд өргөдөл гаргасан боловч одоог хүртэл 0.7 га газраа авч чадаагүй байна.


Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэн Л.Отгонцоож 2021 онд газар хүссэн өргөдлөө ГХБХБГ-т өгсөн ч газрыг нь шийдэж өгөхгүй 4 жилийн нүүрийг үзжээ.

Удтал хүлээсэн иргэн Л.Отгонцоож газрын асуудал нь шийдэгдсэн эсэхийг тодруулахаар өнөөдөр газрын албанд очоод хөөгдөөд гарчээ.

Тэрээр айл айлын хашаа дамжин амьдардаг тухайгаа ярьлаа. 
Гэвч одоог хүртэл 0.7 га газрыг нь олгоогүй юм байна. 

2023 онд 5000 иргэнд газар олгосон ч түүний газрыг шийдэх нь битгий хэл, өргөдлийн хариуг нь ч өгөөгүй гэв. 

Аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлэхдээ  иргэн бүр газар өмчлөх эрхтэй, газрыг нь олгох ёстой хэмээн ярьдаг.

Гэсэн хэдий ч хөрсөн дээрээ ажил хэрэг болохгүй байна, эрх мэдэл албан тушаалтнууд нь хэд хэдэн гаагаар нь торлон авч байгаад гомдолтой байна гэлээ. 

Газрын өргөдлөө асууж орсон Л.Отгонцоож газрын албанаас хөөгдөөд гарчээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх