Б.Төгөлдөр: Газар олголтын хувь хэмжээ 22.3 дахин нэмэгдсэн. Газар олголт сайн байгаа.

2024/03/19
Б.Төгөлдөр: Газар олголтын хувь хэмжээ 22.3 дахин нэмэгдсэн. Газар олголт сайн байгаа.

Газар олголтын асуудал жилийн жилд гомдол санал, шүүмжлэл дагуулсаар ирсэн.

Өнгөрсөн 2023 онд 5000 иргэнд газар олгосон, газар олголтын хувь хэмжээ 22.3 дахин нэмэгдсэн гэж байгаа боловч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн олон жишээ байна.

Газар олголтын асуудлаар ГХБХБГ-ын дарга Б.Төгөлдөрөөс тодрууллаа. 

Тэрээр хэлэх дээ: Өмнөх жилүүдэд 400 гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгож байсан бол 2023 онд Ховд сумын Баянбулаг багт 5000 айлд гэр бүлийн хэрэгцээний зориултаар газар олголт хийгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 22.3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.


Үүнтэй холбоотойгоор 2019 оноос хойших 6000 гаруй иргэний өргөдөл ГХБХБГ-т байсан бол 2023 онд 5000 иргэний газрын асуудлыг шийдвэрлэсэн үзүүлэлтэй байгаа аж.


Одоо хүлээгдэж байгаа 1000 гаруй иргэдийн өргөдөл байна. Энэ асуудлыг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад бүрэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Б.Төгөлдөр: Газар олголтын хувь хэмжээ 22.3 дахин нэмэгдсэн. Газар олголт сайн байгаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх