“Бугаан гол” зах дээр үйл ажиллагаа явуулдаг мах, сүү цагаан идээний худалдаа эрхлэгчид хохирч байна.

2024/03/20
“Бугаан гол” зах дээр үйл ажиллагаа явуулдаг мах, сүү цагаан идээний худалдаа эрхлэгчид хохирч байна.

“Бугаан гол” захын түрээслэгчдийн эрх олон жилийн өмнөөс зөрчигдсөөр ирсэн.
Тухайлбал: Бие засах газаргүй хогоо гаргаад хаях хогийн цэг байхгүй маш хүйтэн бохир орчинд үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэд эрүүл аюулгүй орчноос мах худалдаж авах нөхцөл боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг хүнд нөхцөл байдалтай байгаа юм.  Махны захын худалдаа эрхлэгчид хэлэхдээ: Нойлоо түгжээд нээдэггүй цагаар бие зас, хогоо гэр рүүгээ явах даа аваад яв гэх мэтчилэн эрх зөрчсөн үйлдэл гаргадаг түрээслэгчдийн хувьд орчноо сайжруулах, дулаан байх талаар шаардлагыг “Бугаан гол”захын эзэнд н.Хүэдрчулуунд тавьдаг ч өөдөөс нь хэл амаар доромжилдог хэмээн ярив.
Өвөл хүйтэн махны зах дотроо пийшин тавиад гал түлдэг цэвэрлэгч байхгүй өөрсдөө шал угааж цэвэрлэгээ хийдэг гар угаах ч газар байхгүй гэрээсээ ус авчирдаг мөн түрээсийн үнэ нэмэгдсэн өмнөх сард бараг ажлаагүй байхад 2 сарын түрээс нэхсэн өгөхгүй гэхээр захын хаалгыг түгжээд оруулаагүй арга ядаад цонхоор орсон үнэн дээ л тэвчээр алдаад танай сайтад хандаж байгаа талаар түрээслэгчид хэлэв. Тэгвэл иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудалд аймаг орон нутгийн удирдлагууд хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байгаа талаар бид дахин мэдээлнэ.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

“Бугаан гол” зах дээр үйл ажиллагаа явуулдаг мах, сүү цагаан идээний худалдаа эрхлэгчид хохирч байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх