Булган суманд 3 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

2024/03/22
Булган суманд 3 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачлагаар Ховд аймгийн Булган сумын “Баян судал” багт 160-180 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ая тухтай улсын стандартын дагуу баригдсан шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ.


Нээлтэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Булган сумын засаг дарга Ж.Дамдинбазар, сумын ИТХ-ын дарга Ж.Цогоо, болон сумын ахмадын төлөөлөл оролцлоо.
Уг цэцэрлэг нь боловсролоо дэмжье зорилтот хөтөлбөрийн хүрээнд баригдсныг онцлов.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт хэд хэдэн сургууль цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдүүлсний нэг нь Булган сумын “Баян судал” багийн 3-р цэцэрлэг юм.


3-р цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр 30 орчим багш ажилтан ажиллах ажлын байр шинээр бий болсон байна.


Булган сумын Баянсудал багт 1300 гаруй казак иргэд амьдардаг 3-р цэцэрлэг анхны казак хүүхдүүдийн цэцэрлэг гэдгээрээ онцлог байв.


Нээлтийн үеэр бяцхан суралцагчид урлагийн номер үзүүлсэн юм.


Булган сумын “Баян судал” багт стандартын дагуу баригдсан тохилог тав тухтай цэцэрлэгтэй болсонд баяртай байгаагаа иргэд ярив.


Булган сум Ховд аймгаас 400 км бөгөөд алслагдсан сумдын нэг юм.


Сумын цэцэрлэгт эцэг эхчүүд хүүхдээ явуулах нь ховор аймгийн цэцэрлэгт явуулах хүсэлтэй байсан бол одоо сумандаа аймгийн төвөөс дутхааргүй тав духтай орчинд хүүхдээ сургаж хүмүүжүүлэх боломжтой болсон байна.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ 

Булган суманд 3 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтанд орж нээлтээ хийлээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх