Гурилын үнэ кг тутамдаа өсч, энэ хэрээр талх нарийн боовны үнэ ч нэмэгджээ.

2024/04/03
Гурилын үнэ кг тутамдаа өсч, энэ хэрээр талх нарийн боовны үнэ ч нэмэгджээ.

Гурилын үнэ кг тутамд өсч, үүнээс болоод талх, нарийн боовны үнэ нэмэгдсэн болохыг иргэд хэллээ.

Хүнсний зах, дэлгүүрүүдэд худалдан авалт сайжраагүй, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт багасч байгааг худалдагчид хэлсэн юм.

Тодруулбал: 50 кг гурил 85-115 мянган төгрөг 25 кг гурил 54 мянган төгрөг 10 кг гурил 27 мянган төгрөг 5 кг гурил 13 мянган төгрөгийн үнэтэй байна

Тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсөөд байгаа учир амьдралд хүрэлцэхгүй 50 кг гурил худалдаж авахад ч хэцүү 25 кг гурил худалдаж аваад 6 ам бүлтэй айлд 1 сарын хэрэглээнд ч хүрэхгүй байгаа талаар иргэд ярив.

Гурилын үнийг буулгана гурилын үнийг барих талаар яригдаж байсан ч хэзээ хөрсөн дээрээ бууж хэрэгжих вэ?
Хоёр идэхгүй хоосон хонохгүйн тулд иргэд зүтгэсээр л харин гурилын үнэ нэмэгдсээр л байна хэмээв.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Гурилын үнэ кг тутамдаа өсч, энэ хэрээр талх нарийн боовны үнэ ч нэмэгджээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх