Ховд аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэр болон хоршоог хэрхэн яаж байгуулах талаар сургалт зохион байгуулсан юм.

2024/04/05
Ховд аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэр болон хоршоог хэрхэн яаж байгуулах талаар сургалт зохион байгуулсан юм.

Монголын паркуудын холбооноос Ховд аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэр болон хоршоог хэрхэн яаж байгуулах талаар сургалт зохион байгуулсан юм.

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа паркуудын үйл ажиллагааг Ховд аймагтай харьцуулж алдаа дутагдлыг нь үнэлж байгаа нь энэ удаагийн уулзалтын нэг онцлог байлаа. Үйлдвэр технологийг барих төсөлд 100 гаруй ААН байгууллага төслүүдээ ирүүлээд байгаа аж.

Монголын паркийн ерөнхий холбооноос баруун бүс нутагт үйлдвэр барих гэж байгаа малчид болон тариаланчдад анхан шатны түүхий эд бэлтгэж байгаа хүмүүст ямар системээр ямар тогтолцоогоор нийлүүлэх боломжтой талаар санал солилцож байгаагаараа илүү онцлог сургалт болсон талаар ярьж байлаа.

Шинэ Ховд паркийн төслийн хүрээнд БНХАУ-ын Шинжаан хотод Ховд-Шинжаан гэсэн формыг зохион байгуулсан байна. Энэ формд БНХАУ-с 270 гаруй хүн оролцож Ховд аймаг болон баруун бүсийн аймгаас 170 гаруй хүмүүс оролцсон талаар ярив.

Энэ айлчлалын үр дүнд БНХАУ-аас Шинэ Ховд паркийн төсөлд хөрөнгө оруулан хамтарч ажиллахыг хүссэн 20 гаруй ААН байгууллага хөрөнгө оруулалтаа 100 хувь шийдэж өгснөөр парк барих боломж нээгдээд байгаа юм.

Ховд аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэр болон хоршоог хэрхэн яаж байгуулах талаар сургалт зохион байгуулсан юм.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх