15 настай охин үе тэнгийнхэнтэйгээ нийлж архидан согтуурдаг байжээ.

2024/04/06
 15 настай охин үе тэнгийнхэнтэйгээ нийлж архидан согтуурдаг байжээ.

Насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Тодруулбал: 15 настай манай охин Б нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээсээ гараад олон хоног сураггүй алга боллоо гэсэн дуудлага өгчээ. Хүүхдийг хайж олоход үе тэнгийхэнтэйгээ нийлж согтууруулах ундаа хэрэглэж гадуур явдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд архидан согтуурдаг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хүмүүжилд нь анхаардаггүй, хаана хэнтэй юу хийж яваад нь хараа хяналтаа тавихгүй явсаар дараа нь асуудалд холбогдож, хохирох үед  төр засаг, ажлаа хийж яваа төрийн алба хаагч руу буруугаа чихдэг жишиг тогтоод удаж байна.

Бид ирээдүйд ямар нийгэм бүтээж, үр хүүхдүүддээ ямар боловсрол олгож, хэрхэн үлгэр дууриалал үзүүлэх нь эцэг эхээс шалтгаалах асуудал болчихоод байна.

Иймд эцэг эхчүүд ялангуяа охин хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

15 настай охин үе тэнгийнхэнтэйгээ нийлж архидан согтуурдаг байжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх