Элсэлтийн ерөнхий шалгалт 2024.07.04-07-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

2024/04/09
Элсэлтийн ерөнхий шалгалт 2024.07.04-07-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024.02.19-ний өдөр эхэлсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-нд дуусна.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм.

Ховд аймгийн хэмжээнд 950 хүүхэд ЭЕШ-т өгөх төлөвтэй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Мөн Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох шалгалт орон даяар нэгэн зэрэг 04 дүгээр сарын 06-нд зохион байгууллагдсан бөгөөд эх хэлний шалгалтанд Ховд аймгаас 1038 шалгуулагч орохоор бүртгүүлсэнээс 980 шалгуулагч орж 95%-ийн ирцтэй шалгагдсан байна.

Өмнөх онд төгссөн болон энэ жил ЭЕШ-т өгөх хүмүүс 04 дүгээр 26-ны 17:00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг албаныхан зөвлөв.

Элсэлтийн ерөнхий шалгалт 2024.07.04-07-ний өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Элсэлтийн ерөнхий шалгалт 2024.07.04-07-ний өдрүүдэд зохион байгуулагдана.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх