Нөөцийн мах 25 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж эхэлсэн байна.

2024/04/15
Нөөцийн мах 25 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж эхэлсэн байна.

Иргэдэд зах зээлийн үнээс хямд үнээр мах худалдан авах боломжийг бүрдүүлэх , хаврын улиралд махны үнийг тогтворжуулах зорилгоор жил бүрийн өдийд нөөцийн махыг худалдаанд гаргадаг.

Өнгөрсөн онд долоон аж ахуйн нэгж, компанитай нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 101 тонн хонины мах, 56 тонн ямааны мах, нийт 157 тонн мах нөөцөлж бэлтгэсэн байна.

Бэлтгэсэн нөөцийн махыг Жаргалант сумын 12 багт гэрээ байгуулж 25 хүнсний дэлгүүрт энэ сарын 10-ний өдрөөс эхлэн худалдаалж байгаа аж.

Тодруулбал: Хонины мах 1 кг нь 8500 төгрөг, Ямааны мах 1 кг нь 7500 төгрөгөөр борлуулагдах юм.

Иргэд худалдаанд зарагдаж байгаа мах үнэтэй нөөцийн мах худалдаж авах хүсэлтэй ч мэдээлэл дутмаг зарагдаж байгаа цэгүүдийг мэдэхгүй байгаа талаар ярив.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Нөөцийн мах 25 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж эхэлсэн байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх