Дөргөн суманд 1 айлын 150 бог мал хорогдсон байна.

2024/04/15
Дөргөн суманд 1 айлын 150 бог мал хорогдсон байна.

Ховд аймагт энэ сарын 12-ний өдөр болсон хүчтэй шуурганы үеэр Алтай, Цэцэг,Манхан, Зэрэг, Эрдэнэбүрэн сумдын нутаг дэвсгэрт нийт 17 айлын гэр унасан бол Дарви сумын төвөөс Дэлгэр баг руу татсан цахилгааны шугамын 2 хэсэг газар өндөр хүчдэлийн нийт 34 бетонон шон унаж дахин ашиглах боломжгүй болсон байна.

Мөн Дөргөн суманд 1 айлын 150 бог мал хорогдсон байна.

Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Дөргөн суманд 1 айлын 150 бог мал хорогдсон байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх