Ховд аймгийн ЗӨСҮТ-д Энэ оны 4-р сарын байдлаар хачигт хазуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

2024/04/16
Ховд аймгийн ЗӨСҮТ-д Энэ оны 4-р сарын байдлаар хачигт хазуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ховд аймгийн ЗӨСҮТ-д 2023 онд 79 хачигт хазуулсан тохиолдол бүртгэгдэж 13 хүн халдвар авч байсан байна.

Энэ оны 4-р сарын байдлаар хачигт хазуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн аж.

Ихэвчлэн Ixodex, Dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй юм байна.

Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг ба хөгжилт нь 2-4 жил үргэлжилдэг.

Хөгжлийн үе шат бүрдээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Биеийн хэмжээ нь ерөнхийдөө эм 0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг аж.

Хаврын урь орсон дөрөвдүгээр сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба тав, зургаадугаар сард хамгийн элбэгшинэ. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 8-12, 17-20 цагуудад ихээр гардаг.

Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгч агуулсан хачигт хазуулбал халдвар авна гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Ховд аймгийн ЗӨСҮТ-д Энэ оны 4-р сарын байдлаар хачигт хазуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх