Ховдын багш Д.Баасанжав улсын олимпиадыг тэргүүллээ.

2024/04/17
Ховдын багш Д.Баасанжав улсын олимпиадыг тэргүүллээ.

Улсын Мэдээлэл зүйн XXXVIII олимпиадын "Багш" ангилалд Цаст-Алтай цогцолбор сургуулийн Математик, Мэдээлэл зүйн багш Д. Баасанжав мөнгөн медаль II байр эзэлсэн байна.

Тэрээр боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Түүний амжилтаас дурьдвал Математикын төрөлд 2007 оноос хойш давхардсан тоогоор 100 гаруй медаль хүртсэн Мэдээлэл зүйн төрөлд 16 жил улсын олимпиадад оролцохдоо Цаст Алтай цогцолбор сургуулийнхаа сурагчийг бэлдэж байсан аймагтаа 15 удаа тэргүүлж улсын олимпиадад амжилттай оролцуулж байсан.

Мөн эдгээр сурагчдын нэг болох Г. Бат-Орших сурагч маань олимпиадад 4 удаа оролцож 2 удаа улсын олимпиадаас тусгай байрт орж мөн олон улсын олимпиадад 2 удаа оролцсон ОХУ-ын Казан хотод, Казакстан улсын Астанаа хотод олимпиадад оролцсон амжилтыг үзүүлсэн талаар онцлож байлаа.

Түүний хувьд аймгийн мэргэжлийн олимпиадад 16 удаа оролцож 16 түрүүлсэн бол улсын олимпиадад 9 дэхь медиалаа мөнгөн медаль болгон авчирсан билээ.

Энэ жилийн олимпиадын хувьд математикийн олимпиадын 60 жилийн ой Өмнөговь аймагт зохион байгуулагдсан мөн улсын мэдээлэл зүйн 38-р олимпиад гээд 2 олимпиадад оролцсон нь онцлог байсан талаар ярьж байлаа.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Ховдын багш Д.Баасанжав улсын олимпиадыг тэргүүллээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх