Нийгмийн ухааны улсын олимпиадаас Түүх, нийгмийн ухааны зөвлөх багш Х.Нямсүрэн хүрэл медаль авсан байна.

2024/04/17
Нийгмийн ухааны улсын олимпиадаас Түүх, нийгмийн ухааны зөвлөх багш Х.Нямсүрэн хүрэл медаль авсан байна.

Нийгмийн ухааны улсын XXVI олимпиадаас Цаст Алтай цогцолбор сургуулийн Түүх, нийгмийн ухааны зөвлөх багш Х.Нямсүрэн хүрэл медаль авсан билээ.

Түүний хувьд Боловсролын салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

1996 онд МУИС-ыг философийн ангийг төгсөж байсан тэр цагаас хойш энэ сургууль даа тасралтгүй 28 дахь жилдээ ажиллаж байгаа талаар ярьж байлаа. Энэ хугацаанд бүх чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, сурагчдадаа амжилтад хүргэх мөн үр бүтээлтэй ажиллахыг хичээж ирсэн байна.

Түүний амжилтаас хуваалцвал: Энэ дундаас ЭЕШ-ын амжилтууд болон улс, аймгийн олимпиадын амжилтууд ур чадварын уралдаан, сурган хүмүүжүүлэх ухааны илтгэлд нийт 6 удаа багаараа болон ганцаараа түрүүлж байсан.

1996 оноос тасралтгүй олимпиадуудад амжилттай оролцож ирсэн юм.


Аймгийн олимпиадаас -12 алтан медаль 5 мөнгөн медаль 3 хүрэл медаль, улсын олимпиадаас нийт 4 медаль авч байсан амжилттай оролцсоор иржээ.

Түүний амжилтуудын нэг ЭЕШ-д нийт 14 сурагчийг 800 оноо авуулж байсан бол 2006 оноос ЭЕШ-ыг нийт дээ 15 удаа өөрөө гардаж сурагч нараа бэлдэж аймагтаа тогтмол эхний 3 байрт орж амжилтуудаа бататгасаар байна.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Нийгмийн ухааны улсын олимпиадаас Түүх, нийгмийн ухааны зөвлөх багш Х.Нямсүрэн хүрэл медаль авсан байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх