Талийгаачийн үхэлд эмнэлэгийн удирдлагууд буруутай юу? Тэд яагаад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээхгүй байна вэ?

2024/04/18
Талийгаачийн үхэлд эмнэлэгийн удирдлагууд буруутай юу? Тэд яагаад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээхгүй байна вэ?

Манай сайтын сурвалжлах баг Баян-Өлгий аймагт ажиллаад ирлээ. 

Талийгаач нь У.Хайрат нь 2023.10.11-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн байдаг. Гэтэл 18:20 цаг орчимд эм хүлээж ав гээд түүнийг ажлаас нь дууджээ.
Энэ үед тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч А.Данабек, Аж ахуйн албаны дарга Д.Алтынбек, Санхүүгийн албаны дарга Б.Ууганбаатар нар 2023.10.11-ны орой тус эмнэлэгийн орлогч дарга А.Данабекийн албан өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байжээ.

Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.


Тухайн өдөр талийгаач нь тэдний өрөөнд хамт байсан байна.

Ингээд ажил руугаа дуудагдаж очоод гэртээ ирээгүй, харин түүний цогцос 2 хоногийн дараа Ховд голын ай сав орчмоос олджээ.

Ар гэрийнхэн нь уг хэргийн үнэн мөнийг олох гэж, хууль хяналтын байгууллагын үүдийг сүүлийн 6 сар сахиж, цөхрөнгөө барж байгаа талаар ярив.  

Мөн хууль хяналтын байгууллага уг хэргийг шийдвэрлэхгүй, хэт удаж байна гэв.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг амьддаа усанд живж нас барсан гэжээ.

Гэтэл талийгаачийн цогцос, усанд живсэн гэх үндэслэлгүй, нэг гутлынх нь улавч нороогүй, халаасанд байсан эд зүйлс нь хуурай байсан гэж ар гэр нь мэдээллээ.

 

Гэтэл ажлын байран дээрээ архидалт зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа аж. Тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцоогүй байгаад ар гэр нь гомдож байна.

 

Ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар тус байгууллагын ажилтан учир битүүлгээр амь насаа алдчихаад байхад эмнэлэгийн дарга Х.Манчуг тэдэнд хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй, харин ч өмгөөлж хамгаалж буй хандлага үзүүлж байв. Талийгаач У.Хайрат нь

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмийн санчаар сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажилласаар иржээ. Ажиллах хугацаанд алдаа дутагдал, ажлын хариуцлага алдаж байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй нэгэн байсан аж.

Өрөөндөө архидан согтуурсан гэх дээрх нэр бүхий эмнэлэгийн удиодлагууд талийгаачийн үхэлд буруутай, тэд амь насанд нь хохирол учруулсан байж болзошгүй хэмээн ар гэр нь хардахад хүрчээ. Уг хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдэхийг бид нэхэн сурвалжилна.

 

Талийгаачийн үхэлд эмнэлэгийн удирдлагууд буруутай юу? Тэд яагаад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээхгүй байна вэ?  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх