А.Данабек: Талийгаачийг учир битүүлгээр нас барсныг хаа сайгүй л ярьж байна тиймүү.

2024/04/19
А.Данабек: Талийгаачийг учир битүүлгээр нас барсныг хаа сайгүй л ярьж байна тиймүү.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн эм зүйч У.Хайрат 2023.10.11-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн байдаг. Гэтэл 18:20 цаг орчимд эм хүлээж ав гэсэн дуудлагаар гэрээсээ гарч ажил дээрээ очоод дахиад гэртээ хариагүй байдаг.

Тэр орой аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Данабек, Аж ахуйн албаны дарга Д.Алтынбек, Санхүүгийн албаны дарга Б.Ууганбаатар нар 2023.10.11-ны орой тус эмнэлэгийн орлогч дарга А.Данабекийн албан өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. 

Тэгвэл аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч А.Данабекээс тодруулга мэдээллийг авлаа. Тэрээр хэлэхдээ: Би ажлын байран дээр архидан согтуураагүй, талийгаач учир битүүлгээр нас барсан гэж хаа сайгүй хүмүүс ярьж байна тиймүү,  дахин хэлэхэд би ажлын байран дээр архидан согтуураагүй хэмээн худал мэлзэн ярив.

Мөн эмнэлэгийн зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй, одоог хүртэл ажлаас халах тушаал гараагүй учир ажлынхаа местен дээрээ суугаад байна хэмээв. 

Түүний хэлж байгаа үг, үйлдлээс, хүн чанар, ёс зүйн хэлтэрхий ч цухуйхгүй  байгаа юм.

Тэднийг архидан согтуурсан болохыг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын мөрдөгч мөрдөн шалгаад тогтоосон баримт ч бий. 

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс эдгээр 3 хүнийг талийгаачийн амь насанд хүрсэн байж болзолшгүй хэмээн хардаж байгаа аж.

А.Данабек: Талийгаачийг учир битүүлгээр нас барсныг хаа сайгүй л ярьж байна тиймүү.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх