Х.Манчук: Ажлын байран дээр архи уусан нь тогтоогдсон учир цалингийн 20 хувиар шийтгэсэн.

2024/04/19
Х.Манчук: Ажлын байран дээр архи уусан нь тогтоогдсон учир цалингийн 20 хувиар шийтгэсэн.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн эм зүйчээр ажиллаж байсан М.Хайрат 2023.10.11-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн байдаг. Гэтэл 18:20 цаг орчимд эм хүлээж ав гэсэн дуудлагаар гэрээсээ гараад ажил дээрээ очоод түүнээс хойш гэртээ дахиж очоогүй байдаг.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Х.Манчукаас тодруулга мэдээлэл авсан юм.
Талийгаач энэ байгууллагад 20 гаруй жил ажиллаж байсан. Ажлын байран дээр архидан согтуурах нь буруу цагдаагийн байгууллагаас мэдэгдэх хуудас ирүүлсэний дагуу зөвлөлийн хурал хуралдаж салхилгын арга хэмжээ авч 3 сар цалингийн 20%-ыг хасах арга хэмжээ авсан гэж ярьсан ч нөгөө 3 албан тушаалтан авхуулсан арга хэмжээгээ ч мэдэхгүй байв.

Тус эмнэлэгийн дарга Х.Манчук мөн 

хэлэхдээ: Би өөрийнхөө хэмжээнд авах ёстой арга хэмжээгээ авсан гэж бодож байгаа одоогоор шүүх прокуророос ямар нэг буруутай гэсэн шийдвэр гараагүй байгаа учраас ажлаас халах тушаал гаргаагүй хэмээв.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс нэгдсэн эмнэлэгийн дарга Х.Манчук гурван ажилтнаа өмөөрч арга хэмжээ авахгүй байна ажлын гэрээн дээр нь 6.1 дэхь заалтанд ажлын байран дээр архи үнэртүүлж ирсэн тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг ч одоог хүртэл энэ 3 хүнийг ажлаас нь халаагүйд гомдолтой байна гэлээ.

2024.04.19

Х.Манчук: Ажлын байран дээр архи уусан нь тогтоогдсон учир цалингийн 20 хувиар шийтгэсэн.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх