2024 оны эхний улирлын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 136 тохиолдол бүртгэгдсэн байна.

2024/04/22

Өмнөх оны энэ үетэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 45%-иар буурсан үзүүлэлтэй байгаа ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд оногдуулах шийтгэлийн хэмжээ хүндэрсэн байгаа аж.

Мөн эдгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гарсан бүртгэлтэй байгаа жолооч нараас 16 жолооч давтан бүртгэгдсэн учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх гээд материалыг нь бүрдүүлж шүүхэд өгсөн талаар албаныхан мэдээллээ.

Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон тул ард иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байхад онцгой анхаарна уу.

Та ингэснээр аливаа эрсдлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болно.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

2024 оны эхний улирлын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 136 тохиолдол бүртгэгдсэн байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх