Баруун 5 аймаг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд хамтран туршлага солилцов.

2024/04/26
 Баруун 5 аймаг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд хамтран туршлага солилцов.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг салбар зөвлөлийн байгууллага тус салбар зөвлөлд харьяалагдах гишүүн байгууллагууд зөвлөлдөх уулзалтыг Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтанд Баруун 5 аймаг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтраад туршлага солилцох бие бие дээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд яаж хамтарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулж байгаа аж.

Монгол улсын хувьд газар нутгийн онцлогоос хамааран хүн амын нягтаршилтаас хамаараад бүс аймгийн гэмт хэргийн гаралт өөр өөр байдаг хэмээв.

Мөн Улаанбаатар хотод 2023 онд гэмт хэргийн гаралт 2,7 хувиар өссөн бол Энэ оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн гаралт буурсан талаар албаныхан мэдээллээ.

Тэгэхээр нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч гэмт хэрэг гаралт өөр өөр байгаа. Тухайн нутаг дэвсгэр дээр чиглэсэн салбар зөвлөлийн байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Нэгдсэн байдлаар цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлууд хийгдэж байгаа аж.

Эдгээр ажлуудын нэг нь жил бүрийн 4-5-р сард зохион байгуулагддаг “Байгалиа хамгаалъя” аяныг эхлүүлсэн мөн “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулагдаж байгаа юм байна.

 

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Баруун 5 аймаг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд хамтран туршлага солилцов.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх