Ич Монгол ХХК-ын захирал Р.Сайханжаргал Олон нийтийн сүлжээнд ингэж нийтэлсэн байдаг.

2024/04/26
Ич Монгол ХХК-ын захирал Р.Сайханжаргал Олон нийтийн сүлжээнд ингэж нийтэлсэн байдаг.

Ич Монгол ХХК-ын захирал Р.Сайханжаргал Олон нийтийн сүлжээнд ингэж нийтэлсэн байдаг.

Манай компани нь Жаргалант сумын ЗДТГ-аас зарласан СУМЫН ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх камержуулалтын ажлуудын тендерт оролцсон юм.
Энэхүү тендер нь бичиг баримтыг 2024.04.19 өдрийг хүртэл авна гэсэн зарын дагуу холбогдон материалаа хүргүүлсэн.

Гэтэл энэхүү тендерт зарлагдсан 14, 3, 4, 16 дугаар цэцэрлэгүүдийн камержуулалтын ажлууд нь 1-2 сарын өмнө бүрэн хийгдсэн ажил байсан болохыг тендерийн материалаа өгөөд тухайн цэцэрлэгүүдийн камер тавих байршил зургуудаа гаргахаар очиход бүх камерууд тавигдсан мөн дөнгөж тавиад удаагүй болохыг цэцэрлэгийн удирдлагууд хэлж байв.
Баримт 1.
Анх энэхүү тендерийн бичиг баримт дээр 16 дугаар цэцэрлэгийн ажлын даалгавар нь 4 дүгээр цэцэрлэгийн ажлын даалгавартай адилхан бөгөөд төсөвт өртөг нь өөр өөр дүнтэй. Мэргэжилтэн нь лавлахад мэдэхгүй гэдэг хариулт өгсөн. Төсвийн ESTIMATOR -PRO хэмээх шинэчилсэн програмаар гаргасан гэх боловч яг адилхан тоо ширхэг үзүүлэлттэй зүйлийг уг программ 2 өөр төсвөөр гаргах боломжгүй тул уг тендерийн хуурамчийг мэдсээр байж худал ажлын даалгаварыг хийж гүйцэтгэсэнийг харж болно.
Баримт 2.
Дээрх цэцэрлэгүүдийн камержуулсанг баталсан зурагнууд оруулав.

Ингэхээр тухайн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийсэн ажлыг Жаргалант сум тендер зарлан худал бичиг баримт бүрдүүлэн хийсэн ажлыг хийгээгүй хэмээн тендер зарлаж мөнгийг нь өөрсдийн компаниар тендерт шалгарсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн улсын 30 гаруй сая төгрөгийг шамшигдуулан идэх оролдлого хийсэн гэж харагдаж байна.

ЗДТГ-ын даргаас лавлахад тийм тендер би мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн.
Энэ мэтчилэн бидний мэдэхгүй олон арга замаар Жаргалант сумын ЗДТГ-т улсын мөнгийг хуурамч тендерийн бичиг баримт бүрдүүлэн луйвардаж сурсан бүлэг байгаа гэсэн хардалтыг төрүүлж байна.

Энэ асуудлын хариултыг Жаргалант сумын ЗДТГ хариултаа ард иргэдэд өгөх бизээ. Лав хийсэн ажил дээр тендер зарлаж мөнгө гаргадаг хууль байхгүй баймаар юм.

Тухайн 4 цэцэрлэгийг камержуулах ажил хийгдэж эхэлсэн байдаг.

Жаргалант сумын ОНХС-н тендерт 4 кампани материалаа ирүүлсэн ч шалгаруулалт хийгдээгүй байсан юм .

Д.Дөмөгтүшиг хэлэх дээ цэцэрлэгийн эрхлэгч нар намайг түрүүлээд камер суурилуулах ажлаа хийж бай гэсэн, тэгээд манай компани хийсэн. Жаргалант сумын ОНХС-аас төсөв нь гарч байгаа. Би үнийн саналаа хүргүүлсэн хэмээв.

Эдгээр 4 цэцэрлэгийн эрхлэгч нарыг хуулийн байгууллагад өгнө. Манай байгууллагаас албан ёсны гэрээ байгуулаагүй байхад дур мэдэн камержуулах нь хууль бус үйлдэл гэв.

Ич Монгол ХХК-ын захирал Р.Сайханжаргал Олон нийтийн сүлжээнд ингэж нийтэлсэн байдаг.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх