Э.Болормаа УИХ-д нэр дэвшинэ.

2024/04/26
Э.Болормаа УИХ-д нэр дэвшинэ.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагаас та УИХ-д нэр дэвших үү гэхэд ийнхүү хариулав.

Тэрээр хэлэх дээ: Монгол ардын намаас Баруун бүс нутагт горилогчдын тоонд миний бие орсон байгаа. Яг нэр дэвших эсэх нь 5-р сарын сүүлээр намын дотоод дүрэм журам хуулийн дагуу явагддаг зүйл хэмээв.

Тэгэхээр одоогоор би горилж яваа хүмүүсийн нэг юм.

Мэдээж дэвших бодолтой байна. Гэхдээ би тийм бодолтой явж байсангүй. Харин саяханаас энэ шийдвэрийг гаргасан 2024 оны сонгууль түүхэн сонгууль 76 дарга гэдэг зүйлээс 126 төлөөлөгч рүү шилжих гэж байна.

УИХ-д гарсан гишүүд ганц аймаг орон нутгаа гэдэг байсан бол одоо бүс нутаг гэдэг болох гэж байна. Мөн энэ төлөөллийн ардчилалд магадгүй эмэгтэй хүний, залуу хүний дуу хоолой дутаж байгаа юм биш үү гэсэн бодлоос, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүний хувьд залуучууд эмэгтэйчүүдийн дуу хоолой болоод ерөнхий сайдын хийж хэрэгжүүлж байгаа ажилд дэм болох гэж нэг хэсэг нь болоод явах зорилготойгоор намынхаа хамт олонтой зөвшилцсөний үүднээс энэ саналыг хүлээн зөвшөөрсөн хэмээв.Эхэн дээ нэр дэвших бодол байгаагүй нам дотор жилийн эхэнд судалгаа явагдсан юм байна. Намынхан дунд ямар гишүүдийг нэр дэвшүүлэх талаар тэгээд Ховд аймгийн Ардын намын хорооноос миний нэрийг дэвшүүлсэн байсан тэгээд л хамт олны минь хэлсэн зүйл нэр дэвшихэд нөлөөлсөн байх хэмээн ярив.

Ер нь миний аймгийн засаг даргаа хийх хангалттай гэсэн байр суурь хэвээр байгаа.

Миний бодлыг өөрчилсөн нэг зүйл бол өдөр болгон Ховд аймагт ажиллахдаа их зүйлийг сурдаг мэддэг суралцдаг мөн ямар олон гажуудлууд дунд болон дээд шатанд байна.

Түрүүний хэлсэн залуучууд эмэгтэйчүүд гээд Монгол улсын хүн ам төдийгүй Баруун бүс яг адил 70 хувь нь 40 хүрээгүй бид нар шиг залуучууд байгаа юм.

Гэтэл өнөөдөр бидний төлөөлөл хэр их байна. Бид нарт тулгарч байгаа асуудал хэр их яригдаж байна. Улсын хэмжээнд залуучуудад хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудын нэг орон сууц, ипотекийн зээл, хүүхдүүдийн боловсролын асуудлууд гэх мэтчилэн ийм зүйлүүд дээр дуу хоолой нь хангалттай болж чадаж байна уу? Мөн эмэгтэйчүүдийн асуудал хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. УИХ-д төлөөлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь эмэгтэй гишүүд байна гэх мэтчилэн эдгээр асуудлууд зориг оруулсан залуу хүн зоригтой байхад болдог юм байна хэмээв.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Э.Болормаа УИХ-д нэр дэвшинэ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх