Д.Дөмөгтүшиг: Надад байсан нөөц камеруудыг агуулахдаа хадгалаад байлтай биш.

2024/04/26
Д.Дөмөгтүшиг: Надад байсан нөөц камеруудыг агуулахдаа хадгалаад байлтай биш.

Түрүү жилээс эхэлж хүүхэд хамгааллын асуудлууд хөндөгдөж эхэлсэнтэйгээр цэцэрлэгийн эрхлэгч нарын тавьсан саналын дагуу камержуулалтын ажлыг хийсэн цэцэрлэгүүдийн орчин нөхцөл их хэцүү хүүхэд хамгааллын асуудлууд их хөндөгдөж байна.

Энэ жилийн хувьд хүүхдэд ээлтэй жил гэж зарласан нь их давуу талтай байгаа юм.Түрүү жил 14-р цэцэрлэгт камержуулалд хийж өгсөн гэв. 

Тэрээр хэлэх дээ: Надад камерын нөөц бололцоо их байгаа хүүхдийнхээ аюулгүй байдал орчинд санаа зовсон цэцэрлэг сургуулийн эрхлэгч, захирал нар санал тавихын бол манай кампани хэзээ ч камержуулал хийж өгч болно. Ер нь тендер шалгаруулалтын асуудлыг Жаргалант сум мэдэж байгаа байх надад байгаа нөөц хөрөнгийг би агуулахдаа хадгалаад байлтай биш цэцэрлэг болон эцэг эхчүүд санал тавиад хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй газрууд байгаа бол манай кампани нээлттэй хүүхдийн аюулгүй байдал орчиныг хаана хэзээ ч хурдан бүрдүүлэх боломж байна. Би тэдэнд туслахад бэлэн байгаа хэмээв.

 Жаргалант сумын ОНХС-гаас зарласан тендерт 4 кампани материалаа илрүүлсний нэг нь энэ кампани байсан.

Төсвийн тухай хуулийг зөрчиж энэ кампанийг сонгож камержуулалт хийлгүүлсэн цэцэрлэгүүдэд ашиг сонирхлын зөрчил байсан уу хэмээх хардалт иргэдийн дунд төрөв.

Жаргалан сумын засаг дарга Ц.Цогтбаяр нэр бүхий цэцэрлэгийн эрхлэгч нарыг хуулийн байгууллагад өгнө. Манай байгууллагаас албан ёсны гэрээ байгуулаагүй байхад дур мэдэн камержуулах нь хууль бус үйлдэл хэмээн хэлсэн байдаг.Тэгвэл эдгээр нэр бүхий 4 цэцэрлэгийн эрхлэгч нар яагаад тендер зарлаагүй үнийн санал ирүүлээгүй байхад цэцэрлэгүүддээ дур мэдэн  камержуулалт  хийлгэсэн нь танил талаа дэмжин тендерт ялуулах гэсэн нэг арга байсан уу хэмээх асуултууд гарч ирж байна.

 

Д.Дөмөгтүшиг: Надад байсан нөөц камеруудыг агуулахдаа хадгалаад байлтай биш.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх