khovd.mn

Аймгийн ИТХ-ын нэр бүхий 21 төлөөлөгч Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон аймгийн ИТХ-ын нэр бүхий 21 төлөөлөгч Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК болон “Тефис майнинг” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцлоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотойгоор зарим уул уурхайн үйл ажиллагаанууд түр зогсонги байдалтай байгаа. Тэгвэл Зүүн […]

0
201
Аймгийн ИТХ-ын нэр бүхий 21 төлөөлөгч Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон аймгийн ИТХ-ын нэр бүхий 21 төлөөлөгч Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК болон “Тефис майнинг” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцлоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотойгоор зарим уул уурхайн үйл ажиллагаанууд түр зогсонги байдалтай байгаа. Тэгвэл Зүүн хөшөөт буюу “Тефис майнинг” ХХК-ны үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар түр зогссон байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ. Цаашид үйл ажиллагаа хэрхэн хэвийн явуулах, аймагтай гэрээ хэзээ хийх , нөлөөллийн сумуудтай хэрхэн хамтран ажиллаж, тоосжилтыг буруулж ажиллах талаар аймгийн иргэдийн төлөөлөгчид “Тефис майнинг” ХХК-ны эрх бүхий албан тушаалтнуудаас асууж тодрууллаа.

Ховд аймгийн эдийн засгийн томоохон хэсгийг хөшөөтийн уурхай бүрдүүлдэг. Тийм ч учраас уурхайн нөхцөл байдал ямар байгаа, тулгамдаж байгаа асуудал юу байна, цаашид орон нутагтай хамтран ажиллах гэрээгээ хэрхэн байгуулж, уурхайн үйл ажиллагааг зогсоохгүй тогтвортой үргэлжлүүлэх менежментийн бодлогыг орон нутгийн дэмжлэгтэй уурхай яаж орон нутагтай хамтран ажиллах вэ?гэх зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл солилцож ажиллаж байгаа талаараа аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр онцлон ярив. Хөшөөтийн уурхай “Мо Эн Ко” ХХК нь ачилтаа тодорхой хэмжээнд хийгээд явж байгаа гэж уурхайн зүгээс мэдээлэв. Энэ уулзалтын бас нэг зорилго нь 2022-2024 онд хэрэгжсэн хамтран ажиллах гэрээний тайланг сонсох ажил байсан. Гэрээний гол заалтын нэг орон нутгийн иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн нүүрс нийлүүлэлт. Ялангуяа орон нутагт олгогдож буй нүүрс нунтаг, шороо чулуу ихтэй, халалт бага байна гэх шүүмжлэлүүд иргэдээс их ирдэг. Энэ асуудалд уурхайн зүгээс анхаарч ажиллаж байна гэлээ. Өнөөдрийн байдлаар орон нутгийн нүүрс олголтын ажил 90 хувьтай хэрэгжиж байна.

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл