khovd.mn

Алга болсон 4 настай охиныг бээрч, даарсан байхад нь цагдаагийн алба хаагч нар олжээ.

Тодруулбал: 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 21 цаг орчимд Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 4 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гарч яваад олдоогүй байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, мөн томилолтоор ажиллаж явсан Ховд аймгийн цагдаагийн газрын ахлах ахлагч Я.Энхболд, ахлах ахлагч Ц.Баярмөнх […]

0
9366
Алга болсон 4 настай охиныг бээрч, даарсан байхад нь цагдаагийн алба хаагч нар олжээ.

Тодруулбал: 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 21 цаг орчимд Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 4 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гарч яваад олдоогүй байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, мөн томилолтоор ажиллаж явсан Ховд аймгийн цагдаагийн газрын ахлах ахлагч Я.Энхболд, ахлах ахлагч Ц.Баярмөнх нар сумын удирдлагууд, иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Шөнө болсон учир охиныг хайхад хүндрэлтэй байсан ч томилолтоор очсон дээрх хоёр цагдаагийн алба хаагч олж аав ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Охин даарч, цочсон байдалтай байсан байна. Цаашид эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь орхиж явахгүй байхыг зөвлөж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл