khovd.mn

Багш нь хүүхдүүдээ өдөр бүр харааж зүхэх чимээг хажуугийн байгууллагын ажилчид сонсдог.

Ц.Уранбилэг эрхлэгчтэй Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн нэгэн багш өдөр бүр хүүхдүүдээ ална шүү, чимээгүй байгаарай, шээснүүдээ гэж хашгирч, загнах чимээг хажууд нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хамт олон сонсдог байна. Цонх нь онгорхой байдаг тул их тод сонсогддог гэнэ. Яг эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгээс авах цагаар тэр хараалын чимээ намждаг тухай эх […]

0
1853
Багш нь хүүхдүүдээ өдөр бүр харааж зүхэх чимээг хажуугийн байгууллагын ажилчид сонсдог.

Ц.Уранбилэг эрхлэгчтэй Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн нэгэн багш өдөр бүр хүүхдүүдээ ална шүү, чимээгүй байгаарай, шээснүүдээ гэж хашгирч, загнах чимээг хажууд нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хамт олон сонсдог байна. Цонх нь онгорхой байдаг тул их тод сонсогддог гэнэ. Яг эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгээс авах цагаар тэр хараалын чимээ намждаг тухай эх сурвалж мэдээллээ. Хүүхдийн хоёр дахь гэр гэгдэх цэцэрлэгийн орчинд ийм нэгэн харгислал байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Хүүхдүүд амгалан тайван, аюулгүй, айдасгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэтэл хүүхдэд боловсрол олгох ёстой багш хүнээс ийм авир гарч байгаа нь хүүхдүүдийг айдаст автуулж ч байж болзошгүй байна. Энэ асуудалд Ховд аймгийн БШУГ-ын дарга В.Сайнбаяр анхаарлаа хандуулж холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Мөн тухайн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранбилэг багш нарынхаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг уу, мэргэжил арга зүйгээр хэрхэн ханган ажилладаг вэ гэх асуудал ч хөндөгдөх ёстой. Энэ асуудлаар Ховд.мн сайт үргэлжлүүлэн сурвалжлах болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл