khovd.mn

Боловсролын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөв.

Ховд аймгийн боловсролын салбарын багш ,удирдах ажилтнуудын бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Ховд аймгийн боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын бага хурал өнөөдөр Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд боллоо. Хурлаар боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн ололт амжилт, 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, онцлогийг хэлэлцлээ. Бага хуралд ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, […]

0
272
Боловсролын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөв.

Ховд аймгийн боловсролын салбарын багш ,удирдах ажилтнуудын бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.

Ховд аймгийн боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын бага хурал өнөөдөр Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд боллоо. Хурлаар боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн ололт амжилт, 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, онцлогийг хэлэлцлээ. Бага хуралд ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгчид оролцлоо .Энэ жилийн тухайд Ховд аймгийн боловсролын байгууллагууд ихээхэн арвин амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Тухайлбал 21 аймгийн ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудын 2024 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ховд аймгийн боловсролын байгууллагууд 81,16 оноогоор үнэлэгдэн улсад тэргүүлсэн байна. Мөн СӨБ-ын багшийн үнэлгээгээр төрийн өмчийн 33,хувийн өмчийн 2 цэцэрлэг нийт 35 цэцэрлэг улсын дунджаас дээгүүр буюу 91,76 хувиар үнэлэгдэн 21 аймгаас 2 байрт эрэмбэлэгджээ.Улсын хэмжээнд 10 цэцэрлэг 1 дүгээр түвшинд үнэлэгдэж,СӨБ-ын нийт 224 багшийн 77 хувь нь урамшуулалд хамрагдсаныг салбарын удирдлагууд ярилаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.