khovd.mn

Б.Анхбаяр:Ховд аймгийн төвийн авто замыг шинэчилж 4 эгнээтэй болгоно

Ховд аймгийн төвийн авто замыг шинэчилж, 4 эгнээтэй болгоно. Ховд аймгийн төвийн авто замууд эвдрэл ихтэй байгаа нь жолооч нарыг бухимдуулж байна. Ялангуяа авто машины эвдрэл гэмтэлд тодорхой хувиар нөлөөлж байгааг иргэд, жолооч нар онцолж байна. Энэ талаар олон нийтийн зүгээс гомдол, санал ихээр ирэх боллоо. Асуудлын мөрөөр манай сурвалжлах баг аймгийн ЗДТГ-аас тодорхой арга […]

0
213
Б.Анхбаяр:Ховд аймгийн төвийн авто замыг шинэчилж 4 эгнээтэй болгоно

Ховд аймгийн төвийн авто замыг шинэчилж, 4 эгнээтэй болгоно.

Ховд аймгийн төвийн авто замууд эвдрэл ихтэй байгаа нь жолооч нарыг бухимдуулж байна. Ялангуяа авто машины эвдрэл гэмтэлд тодорхой хувиар нөлөөлж байгааг иргэд, жолооч нар онцолж байна. Энэ талаар олон нийтийн зүгээс гомдол, санал ихээр ирэх боллоо. Асуудлын мөрөөр манай сурвалжлах баг аймгийн ЗДТГ-аас тодорхой арга хэмжээ авч байгаа эсэх асуудлаар тодрууллаа.

ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн барилга, авто зам хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаярын мэдээлснээр, авто замын шинэчлэлийн хүрээнд тусгай ажлын хэсэг байгуулж, зураг төсөв боловсруулах ажлыг хийж байгаа гэв. Уг төсөл нь 2025 ондоо багтаан хэрэгжих бөгөөд аймгийн төвийн гол замыг 4 эгнээтэй болгон өргөтгөхөөс гадна, ус зайлуулах систем, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц шийдлүүдийг тусгасан байна.

Мөн авто замын эвдрэлийн байршил, хэмжээ зэргийг нарийвчлан судалж, нэн түрүүнд засварлах шаардлагатай хэсгүүдийг эрэмбэлэн ангилжээ. Үүний дагуу үе шаттайгаар зам засвар, шинэчлэл хийгдэх юм.

Төсөл хэрэгжснээр аймгийн төвийн авто замын чанар, сайжирч, жолооч, иргэдийн аюулгүй замаар зорчих нөхцөл бүрдэх хүлээлттэй байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл