khovd.mn

Б.Шинэзориг:Иргэний эзэмшлийн газрыг эзэнд нь мэдэгдэхгүй бусдад шилжүүлдэг асуудал мэр сэр байна

Иргэний эзэмшлийн газрыг тухайн газар эзэмшигч эзэнд нь мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн гэх иргэний гомдол мэдээллийн мөрөөр манай сайтын сурвалжлах баг Ховд аймгийн ГХБХБ-ын газраас тодрууллаа. Тухайн иргэн А нь 1998 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Иргэний хувьд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад ирээд газрын татвараа төлөх гэтэл өөрийнх нь газар бусдын эзэмшлийнх болсон […]

0
312
Б.Шинэзориг:Иргэний эзэмшлийн газрыг эзэнд нь мэдэгдэхгүй бусдад шилжүүлдэг асуудал мэр сэр байна

Иргэний эзэмшлийн газрыг тухайн газар эзэмшигч эзэнд нь мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн гэх иргэний гомдол мэдээллийн мөрөөр манай сайтын сурвалжлах баг Ховд аймгийн ГХБХБ-ын газраас тодрууллаа. Тухайн иргэн А нь 1998 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Иргэний хувьд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад ирээд газрын татвараа төлөх гэтэл өөрийнх нь газар бусдын эзэмшлийнх болсон байна. Газрын албаны цахим бүртгэлийн систэмээс мэдээллээ шүүлгэхэд иргэний мэдээлэл устсан, газар нь харин өөр хүний нэр дээр байгааг олж мэджээ. Газрын албаны зүгээс 2008 онд тухайн газрыг өөр эзэмшилд шилжүүлсэн байна гэв. Энэ мэт газрын наймаа явагдаж байж болзошгүй байгаа юм. Мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б. Шинэзориг, Газрын удирдлагын хэлтсийн дарга Э.Цогтсайхан нараас тодрууллаа.Ийм асуудал манай байгууллага дотор мэр сэр байна, энэ асуудлыг цэгцлэхийн төлөө ажиллаж байна. Тухайн иргэний газрын асуудлыг шат шатанд нь судалж ажлын өдрүүдэд багтааж хариу өгнө гэлээ. Бид уг асуудлыг эргэн мэдээлнэ.

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл