khovd.mn

В.Сайнбаяр: Багш хүн хүүхэд рүү хашгирч, бархирдаг тийм ёс суртахуунгүй байж болохгүй.

В.САЙНБАЯР: 2-р цэцэрлэгт хяналт шалгалт оруулна. Хэрэв энэ асуудал үнэн гэж тогтоогдвол, дараагийн арга хэмжээг авна. Ц.Уранбилэг эрхлэгчтэй Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн нэгэн багш өдөр бүр хүүхдүүдээ ална шүү, чимээгүй байгаарай, шээснүүдээ гэж хашгирч, загнах чимээг хажууд нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хамт олон сонсдог байна. Цонх нь онгорхой байдаг тул их […]

0
1043
В.Сайнбаяр: Багш хүн хүүхэд рүү хашгирч, бархирдаг тийм ёс суртахуунгүй байж болохгүй.

В.САЙНБАЯР: 2-р цэцэрлэгт хяналт шалгалт оруулна. Хэрэв энэ асуудал үнэн гэж тогтоогдвол, дараагийн арга хэмжээг авна.

Ц.Уранбилэг эрхлэгчтэй Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн нэгэн багш өдөр бүр хүүхдүүдээ ална шүү, чимээгүй байгаарай, шээснүүдээ гэж хашгирч, загнах чимээг хажууд нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хамт олон сонсдог байна.

Цонх нь онгорхой байдаг тул их тод сонсогддог гэнэ.

Яг эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгээс авах цагаар тэр хараалын чимээ намждаг тухай эх сурвалж мэдээллээ.

Энэ асуудлаар аймгийн Боловсролын газрын дарга В.Сайнбаяраас тодрууллаа. Тэрээр тухайн болсон асуудалтай холбогдуулан 2-р цэцэрлэгт хяналт, шалгалт хийлгэнэ, цэцэрлэгийн орчинд ийм зүйл байх ёсгүй. Хэрэв нөхцал байдал үнэхээр үнэн гэж тогтоогдвол хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна гэж хэллээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл