khovd.mn

Д.Амарбаясгалан: Хүн төвтэй, хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэлийг баруун бүсэд хийнэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн юм. Тэрээр өнөөдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр баруун бүсэд ямар ажлуудыг эхлүүлж, бодлого шинэчлэлтийг хийх талаар ярив. Далайцтай ажлуудыг баруун бүсэд хийнэ гэдгээ хэлж байна. Ялангуяа алслагдсан баруун бүсийн аймгуудад зах зээлийг ойртуулах ажлыг хийнэ гэж ярьлаа. Мөн Аймаг сумдуудыг засмал замаар бүрэн холбох, Булган […]

0
117
Д.Амарбаясгалан: Хүн төвтэй, хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэлийг баруун бүсэд хийнэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн юм. Тэрээр өнөөдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр баруун бүсэд ямар ажлуудыг эхлүүлж, бодлого шинэчлэлтийг хийх талаар ярив. Далайцтай ажлуудыг баруун бүсэд хийнэ гэдгээ хэлж байна. Ялангуяа алслагдсан баруун бүсийн аймгуудад зах зээлийг ойртуулах ажлыг хийнэ гэж ярьлаа. Мөн Аймаг сумдуудыг засмал замаар бүрэн холбох, Булган боомтыг 30 орчим тэрбум төгрөгөөр өргөтгөх, бараа материалыг хямд оруулж ирэх тал дээр анхаарах, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг ирэх 11 сараас эхлүүлж 2027 онд ашиглалтанд оруулах, Үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг шийдэж, ХИС-ийг түшиглэсэн кемп барих зэрэг олон чухал асуудлыг шийднэ хэмээв. Мөн түүний хувьд “Шинэ хоршоо” хөдлгөөнийг санаачлан эхлүүлсэн юм. Сүүлийн үед уг хоршооны зээл царцсан, иргэдэд олгогдохгүй байна, сонгуулийн шоу байсан уу гэх мэт санал шүүмжлэлүүд иргэдийн дунд ихээр гарах болсон. Тэгвэл уг асуудлаар түүнээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол улсын хэмжээнд амжиллттай хэрэгжиж 66 мянган малчид энэ хөдөлгөөнд нэгдэж, 3 өдрийн дотор 500 тэр бум төгрөгийн зээл олгогдсон. Харин Хаан банк дотооддоо журам гаргаж “Шинэ хоршоо”-оос зээл авах иргэдэд ялгавартай хандаж авах зээлийнхээ 30 хувийг байршуул гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. Би энэ асуудлаар Монгол банкны ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудад хяналт шалгалт хийж иргэдэд ялгавартай хандаж байгаа асуудлыг таслан зогсоо гэдэг үүрэг өгсөн. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдье.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл