khovd.mn

Д.Эрдэнэцэцэг: Э.Болормаагийн хууль бус томилгоотой тэмцэж дугарсан учир намайг намаас нэр дэвшүүлсэнгүй.

Манай сурвалжлагч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багаас 2020 оны аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Даваагийн Эрдэнэцэцэг төлөөлөгчтэй уулзаж хэд хэдэн зүйлийг тодруулав. Тэрээр хэлэхдээ: Би 2020 онд Буянт багаас сонгогдсон Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч мөн. ИТХ-ын хуучнаар тэргүүлэгч одоо нэршилээрээ зөвлөл хийж олон байнгын хороонд орж ажилласан. Ховд аймгийн МАН-ын гишүүн энэ утгаараа […]

0
325
Д.Эрдэнэцэцэг: Э.Болормаагийн хууль бус томилгоотой тэмцэж дугарсан учир намайг намаас нэр дэвшүүлсэнгүй.

Манай сурвалжлагч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багаас 2020 оны аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Даваагийн Эрдэнэцэцэг төлөөлөгчтэй уулзаж хэд хэдэн зүйлийг тодруулав.

Тэрээр хэлэхдээ: Би 2020 онд Буянт багаас сонгогдсон Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч мөн. ИТХ-ын хуучнаар тэргүүлэгч одоо нэршилээрээ зөвлөл хийж олон байнгын хороонд орж ажилласан. Ховд аймгийн МАН-ын гишүүн энэ утгаараа намаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан иргэдээ төлөөлөх ажлаа өөрийнхөө мэдлэг боловсрол өөрт байх нөөц бололцоондоо тулгуурлан өнөөдрийн өдрийг хүртэл хуулийн хүрээнд сайн ажиллаж ирлээ.

Багийн иргэддээ удахгүй энэ дөрвөн жил хийсэн ажлынхаа тайлан мэдээлэлийг хүргүүлэх ажил хурлыг хийх болно.

Би яагаад МАН-аас нэр дэвших сонгогдох эрхээ авч чадаагүй нь дараах шалтгаануудтай.

1. Аймгийн засаг даргаар Э.Болормаа 2022 оны 11 сард ямарч шалтгаангүйгээр хуучин засаг дарга асан Б.Дүгэржавыг огцруулан томилогдон ирсэн. Гол шалтгаан энэ би яг үүнийг л хууль зөрчсөн төлөөллийн зарчим алдагдсан МУ-ын Үндсэн хууль зөрчиж байна гэж л эсэргүүцсэн. Монгол улсад батлагдан хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 53.54-р зүйлд аймгийн засаг дарга болох хүн Монгол улсын төрийн байгууллагад 3 аас дээш жил ажилласан туршлагатай байх ёстой гэж заасан гэтэл Э.Болормаа төрд ажилласан жил байхгүй ямар нэгэн баримт нотолгоо байхгүйгээр шууд ТООНООР буюу МАН-аас сонгогдсон аймгийн төлөөлөгчдийг ерөнхий сайд бөгөөд намын дарга болон бусад сайд дарга удирдлагуудаар бярдуулан хүчээр шахаж дарамтлан томилогдсон бөгөөд мөн тэрээр засаг дарга болсныхоо дараа намын даргын тамгыг цоожтой төмөр авдарыг буюу цефийг хүчээр онгойлгон хулгайлан авч үүрэг гүйцэтгэгч болсон би тэгж сонссон бас үнэний ортой гэж хардаж байгаа дүрмийн бусаар намын дарга болсон түүхтэй. Аймгийн засаг дарга МАН-ын дарга зэрэг албан тушаалуудыг эхлээд шууд үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалаар дамжуулан авсан гэсэн үг. Тэр цагаас хойш Ховд аймгийн төрийн удирдах албан тушаалууд бараг бүгд шахуу үүрэг гүйцэтгэгч нараар дүүрсэн дээ та бүхэн өдөр бүр л ярьж байгаа энэ нь Монгол улсын төрийн албаны тухай хуулийн маш олон зүйл заалтыг мөн төрийн албаны зөвлөлийн хийж хэрэгжүүлэх ёстой чиг үүргийг ноцтойгоор зөрчиж байгаа өөрөөр хэдвэл тэр хүн огт засаглаж чадахгүй байна бас чанар нь тиймэрхүү л болсон гэсэн үг.

Одоогоор аймгийн Засаг дарга орлогч дарга ЗДТГ-ын дарга Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар тариалангийн газрын дарга гээд л 10 гаруй маш чухал ажил албан тушаал бүгд жинхлээгүй эзгүй түр орлон гүйцэтгэгч гэсэн хуурамч хууль зөрчсөн хуйвалдааны нөхдүүд ажиллаж байгаа нь Ховд аймагт МАН-аас сонгогдсон засаг дарга Э.Болормаа нь ямарч чадваргүй болохыг мөн энэ орон нутгийн ажил засаглах түвшиндээ л маш буруу байгааг харуулж байгаа. Би үүнтэй л төлөөлөгч бас энэ нутгийн иргэн хүний хувьд шударга зарчим барьж зөрчилдсөн эсэргүүцсэн нь хамгийн том шалтгаан боллоо гэж ойлгож болно. Энэ хугацаанд шударга байсныхаа төлөө 4 жил ажилгүй орлогогүй байлгаж зүгээр төрийнхөө ажлыг хийгээд зүтгэж басхүү удирдсан ажил нь аймаг улсдаа тэргүүлж байсан миний хань ижлийг хүртэл хууль бусаар ажлаас халсан нь хувийн хонзонтой хууль бус байсныг шүүхээр нотлогдож шийдвэр нь гарсан нь баримт юмдаа . Иргэдийн хурлын бараг л бүх төлөөлөгч энэ хүний сүүлийн 2 жилийн аймаг орон нутгаа удирдсан арга ухаанд ажлын үнэлгээнд ОО оноо тавина гэдэгт итгэдэг шүү. Гайхалтай нь сая 2024 онд болсон УИХ-ын сонгуулиар баруун бүсийн аймгуудын олонх иргэдийн санал авч УИХ-н гишүүн болоод явлаа даа. Аймгаасаа их муу санал авсан ч бусад аймаг хэн гэдгийг нь мэдэхгүйгээр сонгосон нь тогтолцооны бас нэг буруу зүйл мэт харагдсан.УИХ-ын гишүүн бүх ард түмний төлөөлөл болох учиртай харин тэр бас тэгсэнгүй Ховд аймгийн МАН-ын даргын суудлаа өгсөнгүй зууралдсаар зөвхөн намынхаа төлөөлөл хийсээр байгаад барахгүй Ховд аймгийн орон нутгийн сонгуульд намаасаа нэр дэвших сонирхолтой хийсэн ажилтай хэлэх үгтэй олон сайхан залуучууд тэр дундаа аймгийн ИТХ-ын олон төлөөлөгч нараа бусадтай хуйвалдан нэр дэвшүүлэхгүй хэмжээнд булхай хийн луйвардлаа гэхүүдээ.МУ-ын Улсын их хурлын гишүүний ёс зүй үүрэг хариуцлагыг уландаа гишгэсээр л байна. ЯМАР ИХ ДОРОМЖЛОЛ ВЭ? Би намын дарга Засаг дарга асан Э.Болормаатай хувь хүний хууль зөрчсөн асуудлаар олон удаа тэмцэлдэж иргэдэд дуу хоолойгоо хүргэж тэдэнд мэдэх эрхийг нь хангаж ажиллаж байсан болохоос намынхаа дүрэм журам үйл хэрэгт Ховд аймгийнхаа хөгжлийн хөтөлбөр тогтоол шийдвэрт эсэргүүцсэн асуудал нэгээхэн ч бол байхгүй. Аймгийн ИТХ-ын ард түмнээсээ сонгогдсон багаас нэр дэвшин өрсөлдөн сонгогдсон төлөөлөгч хүн. Би хууль сахиулах иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэх аймаг орон нутгийн төсөв батлан хэрэгжилтэд хяналт тавих зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн шударга байсан нь засаг даргад таалагдаагүй гэхүүдээ харин энэ хугацаанд хувийн болон гэрт бүлдээ олон дарамт доромжлол сэтгэл зүйн хүнд байдалтай он цагийг өнгөрөөлөө гэхдээ шантраагүй ээ надад зорилго мөрөөдөл байгаа. Бас хийж хэрэгжүүлсэн ажил дутуу байгаа ч үйлс зөндөө байгаа.

-2024 оны 8 сарын 31 нд аймгийн МАН-ын хяналтын хорооны дарга Т.Мягмардорж намайг дуудаж уулзсан. Тэрээр намайг намаас ямарч шалтгаангүйгээр хөөх шийдвэр гаргана гэж танилцуулсан. Нэр дэвших процесын урд өдөр шүү ямар ч сануулгагүйгээр ба би бас ямар шалтгаан байгааг дахин асуухад тэрээр намын бодлого зөрчдөг намын даргыг эсэргүүцдэг даргад таалагддгүй ийм учраас л намын тэргүүлэгч нарт намаас хариуцлага тооцох хөөх арга хэмжээ авсан шийдвэрийг хүргүүлэнэ хэмээн дарамталсан. Нам бол сайн дураараа үзэл бодлоороо эвлэлдэн нэгддэг байгууллага намаас хөөн гэдэг ямар ч заалт дүрмэнд байдаггүй л дээ. Энэ удаагийн сонгуульд манай багт нэр дэвшүүлэх хоёр мандатын эрхтэй байсан бөгөөд дүрмийн дагуу эмэгтэй жендерийн квоттой заавал нэг эмэгтэй хүн нэр дэвшүүлэх эрх л их нөлөөлсөн бололтой. МАН-ын Хяналтын хороон дарга маань харин намайг даргатайгаа зөрчилддөг гэдэг асуудлаар намаас хөөх шийдвэр гаргаж өөрөө тэр эмэгтэй квот дээр аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших саналаа өгсөн байсан нь Э.Болормаа даргатай намайг зайлуулах бодлого байжээ. Ямар их ашиг сонирхлын зөрчил ямар их дүрмийн бус хуйвалдаан харгис шийдвэр хүчирхийлэл вэ. Энэ байдлаараа ч тэр Хяналтын хорооны дарга Т.Мягмардорж нам дотроо эмэгтэй квотыг булаасан багийн иргэд ард түмэн ч гэсэн эмэгтэйлэг транс нтр гэж хочлогдоод л инээдэм хошин шог болоод л тууж явна. Зарим хүмүүст ичдэг нүүр ээж аавын сайхан нэр төр хамгаалах бодол гэж байдаггүй юм байна лээ. Удам үр хүүхэдтэй хүмүүс шүүдээ бид нар. Намайг намаас хөөсөн шийдвэрийг аймгийн МАН-ын тэргүүлэгч нар хүлээн авсан боловч няцаасан тэд хөөгөөгүй иймэрхүү тэнэг шийдвэр гаргасангүй гэхдээ тэд даргаасаа айж бэргэж эмээсээр эмэгтэй квотын мандатын эрх дээр намайг сонгосонгүй Хяналтын хорооны даргаа сонгосон нь энэ орчлон ямар их бэртэгчин даргын бөгс долоогчидоор дүүрсэн юмбэ гэж бодогдуулсандаа. Би чинь эцэг эхээсээ заяасан эмэгтэй хүн шүүдээ надад хүйсээр гадуурхах энэ үйл явц хамгийн том хүчирхийлэл болсон доо. Тэгээд намын хорооны хурлаар нэр дэвшиж өрсөлдсөн олон 10 залуучуудыг Э.Болормаа хүчингүй саналын хуудаснуудыг бүгдийг хүчинтэй болгож бүгдийг нь хохироосон нь яг нарийн яривал 2024 оны орон нутгийн ИТХ-ын сонгуульд Ховд аймгийн МАН нэр дэвшүүлэх хууль ёсны дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн асуудал болсон доо. Шүүх цагдаагаар явбал батлагдхаар л гэмт хэрэг үйлдсэн дээ. Миний бие тус хурлын тооллогын комиссын тогтоолыг эсэргүүцэж Хяналтын тоолого хийж хянах бичгээ хүсэлтээ албан ёсоор намын даргад өгсөн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байгаа. Аргагүйдээ хууль бус зүйлийг үзүүлэхгүй шүү дээ . Ингээд зүгээр байж байгаад хэлмэгдсэн олон төлөөлөгч нарын нэг болж ард түмэндээ амалсан амлалтаа санаж олон дутуу ажил байгаа түүнийгээ ажил хэрэг болгох хүн ёсны эрхэм чанар зулгаан Бие даан нэр дэвшиж Буянт багийнхаа иргэдээр ҮНЭН худлыг ялгуулахаар тойрогтой очиж байна даа.

НАМААС НЭР ДЭВШИХ ЭРХ МААНЬ ЛУЙВАРДУУЛСАН ТУЛ БИ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЛЭЖ БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ШИЙДСЭН хэмээв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл