khovd.mn

Жинжиймаа нэрээр танигдсан Базарсадын Хүрэлбаатар МУУГЗ цол хүртсэн билээ.

Ховд нутгийн бахархалт хүү, алдарт хөгжийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар төрөлх нутаг “Зэрэг” сумынхаа 100 жилийн түүхэн ойгоор “МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЦОЛ” хүртсэнд аймгийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Үзэгч бидний хэдийнээ танил болсон” Жинжиймаа “, “Эгиймаа” зэрэг уран бүтээлүүдийг туурвисан хөгжмийн зохиолч “Морин хуур” наадмын тэргүүн,Гран-при шагналт Базарсадын Хүрэлбаатар “МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЦОЛ” […]

0
222
Жинжиймаа нэрээр танигдсан Базарсадын Хүрэлбаатар МУУГЗ цол хүртсэн билээ.

Ховд нутгийн бахархалт хүү, алдарт хөгжийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар төрөлх нутаг “Зэрэг” сумынхаа 100 жилийн түүхэн ойгоор “МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЦОЛ” хүртсэнд аймгийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Үзэгч бидний хэдийнээ танил болсон” Жинжиймаа “, “Эгиймаа” зэрэг уран бүтээлүүдийг туурвисан хөгжмийн зохиолч “Морин хуур” наадмын тэргүүн,Гран-при шагналт Базарсадын Хүрэлбаатар “МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЦОЛ” хүртсэнд аймгийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.Холхи хөдөөд Ховдын цэнхэр хязгаартаа аж төрж, аялгуу эгшигээ туурвин буй Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлэн Б.Хүрэлбаатар 1983 онд дунд сургуульд байхаасаа эхлэн их урлагт хөл тавин анхны замналаа эхэлжээ.Тэрбээр ярихдаа Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуульд сурч байхдаа урлагийн үзлэг,урлагийн наадамд оролцож хулс зэгсээр 50 гаруй лимбэ хөгжим урлаж,хөглөж ангийнхантайгаа дуулж байсан тухайгаа дурдсан юм. Тэрбээр Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгаас анхны ажлын гараагаа эхэлж урлагийн салбарт 41 жил тасралтгүй зүтгэж 30 гаруй дуунууд, мөн бүжгийн хөгжмүүд уран бүтээлүүдийг туурвин ажиллаж олон арван шавь нар сурган гаргажээ.

Мэдээ бэлтгэсэн: М.Хадбаатар

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл