khovd.mn

МоЭнКо ХХК нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

“Хөшөөт” төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-ийн зүгээс төслийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор 2024 оны есдүгээр сарын 9-14-нд Ховд аймгийн төв Жаргалант сум болон Цэцэг, Дарви, Алтай, Үенч, Булган суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр төслийн нийгмийн хариуцлагын тайланг танилцуулж, ажлын байрны бүртгэл, Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл, харилцагчийн […]

0
142
МоЭнКо ХХК нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

“Хөшөөт” төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-ийн зүгээс төслийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор 2024 оны есдүгээр сарын 9-14-нд Ховд аймгийн төв Жаргалант сум болон Цэцэг, Дарви, Алтай, Үенч, Булган суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр төслийн нийгмийн хариуцлагын тайланг танилцуулж, ажлын байрны бүртгэл, Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл, харилцагчийн бүртгэл зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн нүүрс нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулах юм.

МоЭнКо ХХК-ийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах хуваарь:

2024.09.09-нд Дарви сум

2024.09.10-нд Цэцэг сум

2024.09.11-нд Алтай сум

2024.09.12-нд Үенч сум

2024.09.13-нд Булган сум

2024.09.14-нд Жаргалант сум

🟢 Мөн төслийн туслан гүйцэтгэгч нар нээлттэй ажлын байрны танилцуулга, бүртгэл хийх юм.

Та бүхэн нээлттэй өдөрлөгтэй холбоотой мэдээллийг МоЭнКо ХХК пэйж хуудсаар шуурхай хүлээн авах боломжтой.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл