khovd.mn

М.Адуучин Жаргалант сумын МАН-ын бүлгийн даргаар сонгогджээ.

М.Адуучин Жаргалант сумын МАН-ын бүлгийн даргаар сонгогджээ. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Жаргалант сумын 29 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж бүрэн эрхээ баталгаажууллаа. Тэгвэл Жаргалант сумын ИТХ-д Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж 23 суудал авсан. Харин МАН-ын 6 төлөөлөгч 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Цөөнх болсон МАН-ын бүлгийн дарга М.Адуучин ард иргэдийнхээ эрх ашиг, […]

0
226
М.Адуучин Жаргалант сумын МАН-ын бүлгийн даргаар сонгогджээ.

М.Адуучин Жаргалант сумын МАН-ын бүлгийн даргаар сонгогджээ.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Жаргалант сумын 29 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж бүрэн эрхээ баталгаажууллаа.

Тэгвэл Жаргалант сумын ИТХ-д Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж 23 суудал авсан. Харин МАН-ын 6 төлөөлөгч 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Цөөнх болсон МАН-ын бүлгийн дарга М.Адуучин ард иргэдийнхээ эрх ашиг, сайн сайхны төлөө манай намаас сонгогдсон төлөөлөгчид эрх баригч Ардчилсан намтай ямар ч асуудалгүй хамтран ажиллана гэв.

Мөн намчирхаж биш ард иргэдийнхээ дуу хоолой болж, хамтран ажиллахыг эрхэм болгохоо онцолж байлаа.

М.Адуучин Жаргалант суманд сонгогдсон насаар хамгийн ахмад төлөөлөгч тул анхдугаар хуралдааныг даргалан явуулсан юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл