khovd.mn

“Ойн бүс”-ийн 28 иргэний газрын гэрчилгээг хүчингүй болгожээ.Тун удахгүй цэцэрлэгт хүрээлэн болгох ажил эхэлнэ

Ховд аймгийн “Ойн бүс”-ийн газар нь нийтийн эзэмшлийн газарт ордог. Гэтэл эрх мэдэл, албан тушаалтан, олгиархууд хашаалж тор татаж авсан байдаг. Угтаа Ховдын иргэд агаарлаж салхилах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ёстой газар. Харин тэд ойжуулах, мод бут тарих, жимс жимсгэнэ тариалах, нөхөн сэргээлт хийх зорилгоор авсан хэдий ч цэвдэг сэтгэлтэй, шуналтай шунхай нь дэндсэн […]

0
1340
“Ойн бүс”-ийн 28 иргэний газрын гэрчилгээг хүчингүй болгожээ.Тун удахгүй цэцэрлэгт хүрээлэн болгох ажил эхэлнэ

Ховд аймгийн “Ойн бүс”-ийн газар нь нийтийн эзэмшлийн газарт ордог. Гэтэл эрх мэдэл, албан тушаалтан, олгиархууд хашаалж тор татаж авсан байдаг. Угтаа Ховдын иргэд агаарлаж салхилах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ёстой газар. Харин тэд ойжуулах, мод бут тарих, жимс жимсгэнэ тариалах, нөхөн сэргээлт хийх зорилгоор авсан хэдий ч цэвдэг сэтгэлтэй, шуналтай шунхай нь дэндсэн зарим газар эзэмшигчид нь мод бутыг  үндсээр нь суга татаж, тайрч, барилга байгууламжийн ажлыг явуулж зориулалтын бусаар ашиглаж эхэлсэн байдаг. Газрын тухай болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж нэг ёсондоо байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж болно. Уг асуудлыг Ховд.мн сайтын сурвалжлах баг 2021 онд анх ил болгож, олон ннитийн анхааралд оруулснаас хойш тасралтгүй 5 жил сурвалжилжээ. Төр засаг, аймгийн удирдлагууд ч үүнд анхаарлаа хандуулж “ Ойн бүс”-д газар эзэмшиж буй 36 иргэн, аж ахуй нэгжийн 32.6 га газрын гэрчилгээг хүчингүй болгож, чөлөөлүүлхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Үүнээс 20 иргэн, аж ахуйн нэгж өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээс татгалзаж газраа чөлөөлсөн. Харин 8 иргэн шүүх дээр ялагдаж, шүүхийн шийдвэрээр газрыг нь чөлөөлхөөр болсон бол үлдсэн 8 иргэн, аж ахуй нэгж 3 шатны шүүх дээр ялаад байгаа юм байна.  Ямартай ч 28 иргэн аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээг хүчингүй болгоод байгаа. Чөлөөлсөн га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийнх болгохоор зураг төслийн ажлууд хийгдээд эхэлж. “Ойн бүс”-ийг аймгийн үе үеийн дарга нар чөлөөлж, хариуцлага тооцож чадаагүй юм. Харин УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга асан Э.Болормаа үүнд чухал үүрэг гүйцэтгэж, олгиархуудын өөдөөс зоригтой тэмцсний үр дүнд “Ойн бүс” цэцэрлэгт хүрээлэн болох эхлэл тавигдаж байна. Ойн бүсэд дараах иргэн аж ахуй нэгжүүд газар эзэмшиж байсан юм. Тэдний эзэмшлийн газрын га талбайг үзэгч та бүхэнд нэрсээр нь бичиж үзүүлье.

Т.Хүдэрчулуун 5000м2, Б.Гантулга 5000м2, Ц.Цэвээнсүрэн 700м2, Ж.Галбадрах 2414м2, Б.Алтанбадралт 16018м2, Б.Цагаач 5495м2, Ө.Түвдэндорж 1521м2, Э.Бурмаа 6807м2, Н.Ядамсүрэн 2400м2, Н.Энхмандах 2723м2, Б.Батчингис 4373м2, А.Гончиг 5759м2, С.Цэдэндорж 4853м2, Ц.Батхишиг 2800м2, Ч.Ариунболд 2800м2, Д.Болормаа 2805м2, Миний сутай дэндорж 4853м2, Ц.Батхишиг 2800м2, Ч.Ариунболд 2800м2, Д.Болормаа 2805м2, Миний сутай 4389м2, Ц.Цогтбаяр 5000м2, Л.Эрдэнэ 3000м2, Б.Энхнаран 3000м2, Б.Сүхбаатар 3000м2, А.Пүрэвдорж 3411м2, Б.Наранцацрал 4879м2, Б.Марина 16000м2, М.Дунгаамаа 4618м2,Э.Ганцоож 14195м2, Ө.Түвдэндорж 37000м2, Ж.Баярсайхан 11103м2, Т.Баярсайхан 1000м2, Х.Кармен 1200м2, Ховд сафари ХХК 29933м2, Б.Сандагсүрэн 35254м2, Б.Гомбосүрэн 10000м2, Жаргалант сум 24806м2, П.Тогтохбаатар 1600м2, Р.Сандуйжав 15000м2 газрыг тус тус эзэмшиж байсан билээ. Бидний эхлүүлсэн ажил, сурвалжилсан мэдээ мэдээллийн үр дүнд “Ойн бүс”-ийн газрууд чөлөөлөгдөж эхэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнтэй болж, Ховдчууд, хүүхэд залуус, ахмад буурлууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэнэ гэж итгэн хүлээж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл