khovd.mn

С.КҮЛПАШХАН: Цэцэрлэгийн засвартай холбоотойгоор камераа бүрэн суурилуулж амжаагүй байна.

С.КҮЛПАШХАН: Цэцэрлэгийн засвартай холбоотойгоор энэ байранд нүүж ирснээс хойш камераа бүрэн суурилуулж амжаагүй байна. Манай цэцэрлэгийн байр актлагдаж бид өөр байранд нүүж ирээд сар гаруй хугацаа болж байна.Манай цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч бид камержуулалтаа бүрэн суурилуулж амжаагүй байна.Цэцэрлэгийн хүүхдүүдийн өдөр бүрийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйчийн зүгээс тогтмол […]

0
227
С.КҮЛПАШХАН: Цэцэрлэгийн засвартай холбоотойгоор камераа бүрэн суурилуулж амжаагүй байна.

С.КҮЛПАШХАН: Цэцэрлэгийн засвартай холбоотойгоор энэ байранд нүүж ирснээс хойш камераа бүрэн суурилуулж амжаагүй байна.

Манай цэцэрлэгийн байр актлагдаж бид өөр байранд нүүж ирээд сар гаруй хугацаа болж байна.Манай цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч бид камержуулалтаа бүрэн суурилуулж амжаагүй байна.Цэцэрлэгийн хүүхдүүдийн өдөр бүрийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйчийн зүгээс тогтмол оролцдог.Манай цэцэрлэгийн 60-аас 70% нь ахмад, дунд үеийн олон жил ажилласан туршлагатай арга зүй сайтай багш нар ажилладаг.

Энэ мэдээллийг сонсоод манай цэцэрлэгийн багш удирдлагууд цахим хурал хийсэн.

Яригдаж байгаа шиг зүй бус үгийг манай багш нар хэлж байхыг миний хувьд сонсоогүй.

Цэцэрлэгийн засвартай холбоотойгоор энэ байранд нүүж ирснээс хойш камераа бүрэн суурилуулж амжаагүй байна. Тийм учраас одоогоор ямар нэгэн хяналтын камер байхгүй гэсэн үг.

Манай цэцэрлэгийн эрхлэгч 2 өдрийн чөлөө аваад явчихсан байгаа. Эрхлэгчийг ирэхээр нь бид Боловсролын газартаа хандан хяналт шалгалт хийлгэж, ямар шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөх болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл