Дотоодын хөрөнгө оруулалттай гэгдэх “ Тефис майнинг” ХХК өнгөрсөн жилүүдэд Ховд аймагтай хийсэн хууль ёсны гэрээгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн байдаг.
“Тефис майнинг” ХХК-ийн түүхийг судлаад үзвэл гадны угшилтай, гадаад эзэнтэй компани юм. 2015 онд “А” зөвшөөрөл өвч, 2018-2019 онд уулын олборлолт хийж эхэлсэн байна.
Тухайн үед олборлосон нүүрс нь чанарын шаардлага хангаагүй учир экспортонд гаргаж чадахгүй байсаар 2022 оноос эхлэн экспортлож эхэлсэн тухай компанийн захирал Д.Чанцал онцлов.
“Тефис майнинг” ХХК нь гадаад эзэнтэй байхдаа “Хөшөөтийн уурхайд” хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан байгаа юм.
Тэгэхээр “Зүүн хөшөөт” буюу “Тефис майнинг нь гадаадын хөрөнгө оруулалттай ч байж болзошгүй байна.
Учир нь туслан гүйцэтгэгчээр нь “Хятад”-ууд ажиллаж байгаа нь хардлага төрүүлж байна. Нийт ажилчдынх нь 75 хувь нь орон нутгийн иргэд байгаа гэж компанийн зүгээс ярьж байгаа ч бодит байдал дээр Хятадууд ажиллаж байна гэх шүүмжлэл мэдээллүүд ч бидэнд ирдэг.
Ямартай ч өнөөдөр /2025.04.08/ Зүүн хөшөөтийн нүүрсний уурхайн “ Тефис майнинг” ХХК Ховд аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллах гэрээний талаар талууд ярилцаж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дараах хэд хэдэн шаардлагыг хэрэгжүүлж ажиллах саналыг тус компанид тавив.
Тухайлбал: Орон нутгийн гэрээ байгуулж хөгжлийн төлөө хамтран ажиллах, Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, Экспортыг нэмэгдүүлж нүүрс тээврийн жолооч нарын тээврийн хөлсийг цаг хугацаанд нь олгож байх, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжиж орон нутгаас бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх боломжоор хангаж ажиллахыг зэрэг саналуудыг аймгийн зүгээс уламжлав.
Мөн орон нутагт нийлүүлэх нүүрсний чанарыг сайжруулж, нөөцийг нэмэгдүүлэх,”Хүүхдийн төлөө” ажилд илүү түлхүү анхаарч хөрөнгө оруулалтаа чиглүүлэхийг онцгойлон анхаарууллаа.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас нөхцөл байдал амаргүй байгаа. Гэхдээ аймаг, орон нутгийн хөгжлийн төлөө аль болох хамтран ажиллана гэж “ Тефис майнинг” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Чанцал хэлж байлаа. Аймагтай хийгдэх гэрээ иргэдэд ээлтэй, орон нутагт үр өгөөжтэй байх эсэхийг харах л үлдлээ.
Хариулт (0 )