khovd.mn

ХГБХХГ-ын дарга Д.Түнжин эмэгтэй ажилтнаа зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

Д.Түнжээ нь “Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт” мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан тэрээр огцом албан тушаал ахиж “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар”-ын даргаар томилогдсон юм. Томилогдсон даруйдаа байгууллагынхаа эмэгтэй ажилтанг өрөөндөө оруулж байгаад цохиж, гар хүрсэн, гар утсыг нь булааж авсан зэрэг хэрэгт холбогдож улмаар Ховд аймгийн цагдаагийн газарт шалгагдахад хүрсэн. Харин энэ […]

0
2450
ХГБХХГ-ын дарга Д.Түнжин эмэгтэй ажилтнаа зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

Д.Түнжээ нь “Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт” мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан тэрээр огцом албан тушаал ахиж “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар”-ын даргаар томилогдсон юм.

Томилогдсон даруйдаа байгууллагынхаа эмэгтэй ажилтанг өрөөндөө оруулж байгаад цохиж, гар хүрсэн, гар утсыг нь булааж авсан зэрэг хэрэгт холбогдож улмаар Ховд аймгийн цагдаагийн газарт шалгагдахад хүрсэн.

Харин энэ асуудал нь бүрэн шийдэгдээгүй байхад дахин ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай бидэнд мэдээлэл ирлээ. Тодруулбал: Ямааны цус болон бусад эд зүйлсийг албан байгууллага дотроо авч ирж, шашны зан үйл хийсэн байна. Мөн ингээд зогсохгүй байгууллагынхаа зарим өрөб тасалгааны үүдэнд тарнийн үгнүүдийг нааж хаджээ.

Түүний энэ үйлдлийг хамт олон нь эсэргүүцэж, холбогдох газруудад гомдол гаргасан байна. Гэвч тухайн гомдолтой холбоотой ямар нэг хариу шийдвэр одоог хүртэл ирээгүй байгаа аж.

Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Гэвч байгууллага удирдаж байгаа дарга гэдгээрээ далайлгаж дур мэдэн элдэв шашны зан үйлийг төрийн байгууллага дээр хийсэнд ажилчид нь эгдүүцэн, дургүйцэж байгаа нь энэ.

Эдгээр үйлдэл нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, цээрлэх, сэжиглэх, эгдүүцэн дургүйцэх шалтгаан болж байна.

Д.Түнжээгийн хувьд чухам ямар шалтгаанаар, ямар учраас ийм зан үйл хийсэн талаар бид тодруулан хүргэх болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл