khovd.mn

ХГБХХЕГ-ын дарга Т.Ихтамир Ховд аймагт ажлын хэсэг очиж ажиллана.

0
530
ХГБХХЕГ-ын дарга Т.Ихтамир Ховд аймагт ажлын хэсэг очиж ажиллана.

“Ховд аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар”-ын дарга Д.Түнжээ нь томилогдсон даруйдаа байгууллагынхаа ахмад эмэгтэй ажилтанг өрөөндөө оруулж байгаад цохиж, гар хүрсэн, гар утсыг нь булааж авсан зэрэг хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.

Харин энэ асуудал нь бүрэн шийдэгдээгүй байхад дахин ёс зүйгүй үйлдэл гаргаж ямааны цус болон бусад эд зүйлсийг албан байгууллага дотроо авч ирж, шашны зан үйл хийж, түүгээр ч зогсохгүй байгууллагынхаа зарим өрөө тасалгааны үүдэнд тарнийн үгнүүдийг нааж хадсанд хамт олон нь эмзэглэж, эгдүүцэж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Д.Түнжээ нь ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаад байгаа учир хамт олон нь түүний уг үйлдлийг үл тэвчиж төв байгууллага болох “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газарт” гомдлоо илэрхийлж, өргөх бичиг явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу шийдвэр ирээгүй байгаа аж. Бид энэ асуудлаар “ХГБХХЕГ”-ын дарга Т.Ихтамираас утсаар тодруулахад удахгүй Ховд аймаг руу ажлын хэсэг томилогдож очно гэх тайлбарыг өглөө.

Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Гэвч байгууллага удирдаж байгаа дарга гэдгээрээ далайлгаж дур мэдэн элдэв шашны зан үйлийг төрийн байгууллага дээр хийсэнд ажилчид нь эгдүүцэн, дургүйцэж байгаа нь энэ.

Эдгээр үйлдэл нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, цээрлэх, сэжиглэх, эгдүүцэн дургүйцэх шалтгаан болж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл