khovd.mn

Ховдод сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.

ХОВДОД ГУРВАН ӨДӨР АРХИ БОЛОН СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, Хяналтын тооллого хийхтэй холбогдуулан Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх худалдахыг зогсоох тухай А/745 дугаар захирамж гарчээ. Мөн өдрүүдэд ямар нэгэн соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан аливаа […]

0
118
Ховдод сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.

ХОВДОД ГУРВАН ӨДӨР АРХИ БОЛОН СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, Хяналтын тооллого хийхтэй холбогдуулан Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх худалдахыг зогсоох тухай А/745 дугаар захирамж гарчээ.

Мөн өдрүүдэд ямар нэгэн соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Ховд аймгийн Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир спортын газар болон бусад холбогдох аж ахуйн нэгж, сумдын дарга нарт үүрэг болгосон байна.

Түүнчлэн гадаа болон битүү талбайд ажилладаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл