Ховд аймгийн Булган суманд бог малын “МЯЛЗАН” өвчин оношлогдсон байна.
Булган сум нь 2573 өрхтэй, 10756 хүн амтай Ховд аймгийн томоохон сумдын нэг бөгөөд БНХАУ-тай хиллэдэг. Нийт 6 багтай, 294727 толгой малтай аж.
Эх сурвалжийн мэдээлснээр:
Мялзан өвчин энэ сарын 14-ний өдөр оношлогдсон. Одоогоор тус сумын нэг багийн хоёр өрхийн мал халдвар авсан болох нь тогтоогдоод байна. Үүнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтад авчээ. Вирусээр өвчилдөг учраас халдвар тархсан байж болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжилсны дагуу Улаанбаатар хотоос вакцин татаж байгаа. Өнөөдрөөс /2024.12.16/ тухайн суманд дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ. Ялангуяа хүний нөөц дутмаг байгаа учраас бусад сумдаас эмч, мэргэжилтнүүдийг татан авч ажиллуулж байна гэв.
Хариулт (0 )