khovd.mn

“Хөгжил политехник коллежийн түүхт 80 жилийн ой тохиож байна.

Ховд аймгийн хөгжил политехник коллежийн түүхт 80 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Ховд аймгийн Хөгжил политехник коллеж нь анх 1944 онд мал эмнэлгийн сургууль нэртэйгээр байгуулагдаж малын эмч, зоотехникч,агротехникч мэргэжлээр мэргэжилтэн бэлдэж эхэлсний 80 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Одоогоор техникийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаагаар нийт 33 мэргэжлээр […]

0
457
“Хөгжил политехник коллежийн түүхт 80 жилийн ой тохиож байна.

Ховд аймгийн хөгжил политехник коллежийн түүхт 80 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Ховд аймгийн Хөгжил политехник коллеж нь анх 1944 онд мал эмнэлгийн сургууль нэртэйгээр байгуулагдаж малын эмч, зоотехникч,агротехникч мэргэжлээр мэргэжилтэн бэлдэж эхэлсний 80 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна.

Одоогоор техникийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаагаар нийт 33 мэргэжлээр 1300 гаруй оюутан суралцагч, 130 гаруй багш ажилчидтайгаар ийнхүү сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Сүүлийн 6 жилийн хугацаанд сургалт үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлэн дэлхийн ур чадварын мэргэжлийн тэмцээнд 3 суралцагч амжилттай оролцсон зэрэг амжилтуудыг дурьдаж болно.

Мөн шинэ хичээлийн байр болон орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй болон өргөжиж оюутан суралцагчдын мэргэжлийн дагуух таатай орчин бүрдүүлж чаджээ.

Тус сургууль нь түүхт ойгоо угтаж баруун бүсийн хөдөө аж ахуйн салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ахиц дэвшил , мэргэжлийн боловсролын сургалтын талаар “Мэргэжлийн боловсрол-Тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл