khovd.mn

Х.Батболд “Зүүн хөшөөт” буюу Тэфисмайнинг ХХК-тай ганцаарчилсан гэрээ байгуулжээ.

Х.Батболд орлогч даргаар ажиллаж байхдаа зүүн Хөшөөт буюу Тефисмайнинг ХХК-тай ганцаараа гэрээ байгуулжээ. Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Халтайн Батболд нь “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагыг төлөөлж зүүн Хөшөөт буюу Тефисмайнинг ХХК-тай байгуулжээ. Тус гэрээнд “Ховд аймгийн Дарви […]

0
812
Х.Батболд “Зүүн хөшөөт” буюу Тэфисмайнинг ХХК-тай ганцаарчилсан гэрээ байгуулжээ.

Х.Батболд орлогч даргаар ажиллаж байхдаа зүүн Хөшөөт буюу Тефисмайнинг ХХК-тай ганцаараа гэрээ байгуулжээ.

Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Халтайн Батболд нь “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагыг төлөөлж зүүн Хөшөөт буюу Тефисмайнинг ХХК-тай байгуулжээ.

Тус гэрээнд “Ховд аймгийн Дарви сумын нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулах” талаар тусгасан байна.

Аливаа гэрээг байгуулахдаа аймаг орон нутгийн эрх ашигт нийцүүлэн, ажлын хэсэг байгуулан ажиллаж, хамтын ажиллагааны талаар санал, хэлэлцүүлэг өрнүүлэн холбогдох дүрэм журмын дагуу тэр дундаа хуулинд нийцүүлэн ажиллах ёстой. Гэвч ганцхан хүн олон нийтэд ил тод нээлттэй биш буюу нууцаар ганцаарчлан гэрээ байгуулсан гэх асуудал нь анхаарал татаж байна.

Цаашид аймаг орон нутгийн шинэ удирдлагуудын зүгээс хууль бусаар төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хийсэн эдгээр болон бусад ажил, асуудлуудад онцгойлон анхаарч, хуулийн байгууллагад хандан төрийг хохиролгүй болгох шаардлага үүсээд байгааг дээрх гэрээний жишээ харуулж байна.

Төрийг төлөөлж, ард түмний эрх ашгийн эсрэг хууль бус үйлдэл хийсэн хэн боловч хуулинд захирагдах учиртай.

Тухайн гэрээтэй холбоотой асуудлаар эх сурвалжуудын байр суурийг манай сайт сурвалжлан та бүхэнд хүргэх болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл