khovd.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилд урьж байна.

“ЦАГДАА”, “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА ✅ Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна. ✅ Албан тушаал дээр […]

0
435
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилд урьж байна.

“ЦАГДАА”, “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

✅ Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

✅ Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд бүртгэл, судалгаанд хамрагдана.

✅ Бүрдүүлэх баримт бичиг:

– Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/

– Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);

– Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/

– Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/

– Иргэний үнэмлэх; /.pdf/

– 3 үеийн намтар/.pdf/;

– Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;

– Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/

– Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,

– “3 х 4” хэмжээтэй цээж зураг

✅ Шалгалтын хуваарь:

Бүртгэлд хамрагдсан иргэд 2024 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад хамрагдана. /Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна./

Шалгалтад тэнцсэн иргэд 2024 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзлэгт хамрагдана.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл