ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН МАНХАН СУМЫН ЭМТ-Д АВТОМАШИН ГАРДУУЛЛАА
Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Энэ үеэрээ Манхан сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай авто машин гардуулан өгч, алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний түргэн шуурхай байдлын хүртээмжийг нэмэгдүүллээ.
Цаашид эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн, шийдвэрлэж ажиллах болно гэдгээ онцолж байлаа.
Хариулт (0 )