Э.Болормаа: Алдаа оноотой зүйл бидэнд байсан байх. Би ялна гэсэн итгэлтэй байсан. Маш сайн нэр дэвшилтийг хийсэн. Нам доторх шинэчлэлтийг хийсэн гэж харж байгаа.
Э.Болормаа: Ер нь манай улс мөнгөний сонгууль гэдэг зүйлээс холдмоор байна.
Э.Болормаа: Миний хувьд УИХ-ын гишүүд намын дарга байх хэрэггүй гэдэгтэй санал нэг байдаг. Шинэ гишүүн учир богино хугацаанд өөрчлөлт хийх боломжгүй байсан. Намынхаа зарчим, соёлын дагуу явагдах байх.
Манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотод Төрийн ордонд ажиллаж байна.
Бид УИХ-ын гишүүн, Ховд аймгийн МАН-ын дарга Э.Болормаагаас хэд хэдэн асуудлаар тодруулга авлаа.
Юуны өмнө 2024 оны орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцсон нийт сонгогчиддоо баярлалаа. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол ардын нам Ховд аймагт олонх болж засагласан. Миний хувьд 2 жилийн хугацаанд Засаг даргаар ажиллаж, энэ хамт олонтой МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлхийн төлөө хичээн ажилласан. Мэдээж Ардчилсан улсад сонгууль гэдэг сонгох эрх. Иргэд сонголтоо хийж шийдвэрээ гаргасан. Түүнийг бид хүндэтгэх учиртай. Шинэ бүрэлдэхүүн хамт олондоо амжилт хүсмээр байна.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ бол үнэхээр амаргүй ажил. Шинэ аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар батламжлах байх. Амжилт хүсье. Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллана.
Сонгуулиар л бид бодлогоор уралдаж байгаа түүнээс цааш бид эх орон, аймаг орон нутгийнхаа төлөө хамтарч ажиллах ёстой.
Миний хувьд зовлон жаргалыг нь мэдэж байгаа, иргэдийнхээ эрх ашгийн талд зогсож, зүтгэсэн хүний хувьд Халзан бүргэтэйн асуудлаас эхлээд шаардлагаа тавина. Лобби бүлгийн эсрэг, иргэдийнхээ эрх ашгийн тадл, хардал сэрдэлт дунда ажиллах амаргүй байдаг. Шинэ удирдлагууд маань битгий шантраарай, иргэдийнхээ талд байнга зогсоорой гэж хэлмээр байна.
Миний хувьд УИХ-ын гишүүд намын дарга байх хэрэггүй гэдэгтэй санал нэг байдаг. Сая богино хугацаанд шинэчлэлт хийж амжаагүй. Одоо бол баруун бүс нутаг, Монгол улсынхаа хөгжлийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллана.
Алдаа оноотой зүйл бидэнд байсан байх. Би ялна гэсэн итгэлтэй байсан. Маш сайн нэр дэвшилтийг хийсэн. Нам доторх шинэчлэлтийг хийсэн гэж харж байгаа. Залуучууд зөв зүйлийн төлөө итгэл үнэмшлээр зоригтой явж байгааг хараад намаа удирдаж байгаа хүний хувьд баярлаж байсан. Ер нь манай улс мөнгөний сонгууль гэдэг зүйлээс холдмоор байна. Бид ирээдүйн шийдвэр гаргагч нараа сонгож байгаа шүү дээ. Зөвхөн Ховд ч биш хаа газар ийм асуудал байгаа байх. Ховд аймаг ч биш улсын хэмжээнд энэ асуудал баримттай яригдаж байсан.
Хариулт (0 )