14 настай сурагч охиныг 3 залуу хүчиндсэн хэрэг 2022 оны 09 дүгээр сард Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн.
Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байдаг. Охины нэрийг нууцлах үүднээс С гэж нэрлэе. Хохирогч охин С .нь тухайн үед сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан байна. Тухайн оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь эргэлт ирсэн гараад ир хэмээн чат бичиж хууран мэхлэж байрнаас нь дуудаж гаргаад гол руу дагуулан явсан тухай ярьдаг. Тэднийг гол дээр очиход 2 залуу хүлээж байсан бөгөөд охиныг гарыг нь барьж, амыг нь дарж байгаад ээлж дараалан хүчиндсэн гэж хохирогч охин болон түүний төрсөн ээж бидэнд мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл уг хэрэг шийдэгдэхгүй 2 жилийн нүүр үзэж байгаа юм. Уг хэргийн мөрөөр Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас хэргийн талаар тодрууллаа. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүх хурлын тов энэ сарын 6-нд товлогдсон байна.
Хариулт (0 )