НАГОЯ БАШЁ ҮЗЭГЧТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2020/07/17
НАГОЯ БАШЁ ҮЗЭГЧТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Японы сүмо бөхийн холбооноос энэ долоо хоногт мэдэгдэл хийж, долдугаар сарын нагоя башёг Токио хотын сүмогийн ордонд үзэгчидтэй зохион байгуулахаа зарлалаа. Тус холбооноос энэ сарын 19-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд зохион байгуулагдах башёд өдөрт 2500 гаруй үзэгчийг оруулана гэдгээ мэдэгдсэн байна.  

15 өдөр үргэлжлэх нагоя башё угтаа долдугаар сарын 5-нд Нагоя хотод зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас нийслэл Токио хот руу шилжсэн юм. Өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдсан хаврын башё Осака хотын "Эдион арена Осака" ордонд үзэгчгүй зохион байгуулагдаж байсан бол тавдугаар сарын нацү башё цар тахлын улмаас цуцлагдсан. Японы сүмогийн холбоо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч, бөхчүүдийг тогтоосон зөвлөмжийн дагуу гадуур явахыг хориглож, өөр дэвжээнд бэлтгэл хийхгүй байхыг анхааруулжээ.

НАГОЯ БАШЁ ҮЗЭГЧТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх