ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ

2020/07/18
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ

Дэлхий нийтээр тархсан коронавирусээс улбаатай Онцгой байдлын дэглэмд манай улс шилжээд зургаан сарын нүүрийг үзлээ. Улсын Онцгой Комисс /УОК/ болон Засгийн газар энэ сарын 9-нд хуралдаж улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдлын дэглэмийг долдугаар сарын 30 хүртэл сунгасан. Энэ мэтээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасаар байвал ирэх намар буюу есдүгээр сарын 01 -нд цэцэрлэг, ЕБС-ийн хичээл хэрхэх вэ, БСШУЯ одоо ямар чиглэлтэй ажиллаж байгаа талаар тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Т.Сайхнаагаас isee.mn сайт тодруулга авчээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар бид шинэ хичээлийн жил хэвийн эхэлнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Цэцэрлэг сургуулийн элсэлтийн үйл ажиллагааны шинэ элсэлтийн талаарх асуудлыг Нийслэлийн боловсролын газар хариуцаж байгаа. Их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлсэн. Цаг хугацааны хувьд тогтсон хуваарийн дагуу есдүгээр сарын нэгэнд эхэлнэ. Бид өнгөрсөн хавар намрын улиралд үзүүлэх теле хичээлийг бэлтгэсэн учир онцгой нөхцөл байдалд бэлтгэлтэй байгаа гэж хэлж болно. Цаашдаа дөрвөн улирлын теле хичээлийг бэлтгэж байнгын цахим сантай болгохоор ажиллаж байгаа" гэсэн юм.

Эх сурвалж: www.isee.mn

ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх