Махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ

2021/01/19
Махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ

Махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ. Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох мал махны үнэ одоогоос 10 хоногийн өмнө 1000 төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад мал махны олдоц муу байна гэдгийг түүхий эдийн наймаа эрхлэгчид хэлж байна. Аймгийн төвд мал ирэхгүй байгаа учир наймаачид малчны хотноос худалдан авалтыг хийж байна гэлээ. Малчид малаа үнэтэй өгч байгаа нь махны үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Энэ хэрээрээ иргэдийн худалдан авалт ч эрс буурсан гэв. Өнөөдрийн байдлаар үхрийн цул мах 1 кг тутамдаа 12000 төгрөг, ястай нь 10000 төгрөг, хонины мах цул 12000 төгрөг, ястай нь 9000 төгрөг, ямааны мах цул нь 9000 төгрөг, ястай нь 7500 төгрөг, адууны мах цул нь 8000 ястай нь 8000 төгрөгийн тус тусын үнэ ханштай байна. Цаашид мал махны үнийг тэнцвэртэй байлгах тал дээр төр засаг анхаарлаа хандуулах нь чухал байна. 

                                                                                                                                                              2021.01.19 Бэлтгэсэн: Н.Таванцэцэг О.Сайхандалай

Махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх